БНХАУ-ын “Хилийн эрүүл мэндийн шалган нэвтрүүлэх журам” болон бусад холбогдох журмын дагуу 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн БНХАУ-ын хилээр нэвтрэх иргэд “БНХАУ-ын хилээр орж, гарах эрүүл мэндийн мэдүүлэг” бөглөх шаардлагагүй болсон тухай тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдэгджээ.
Харин халуурах, ханиалгах, амьсгал боогдох, бөөлжих, харших зэрэг шинж тэмдэгтэй иргэд гаалийн байгууллагад эрүүл мэндийн мэдүүлгийг санаачилгаараа мэдүүлэх, мөн биеийн температур хэмжих, халдварт өвчний шинжилгээ, эмнэлгийн үзлэг, дээж авах зэрэг эрүүл мэнд, хорио цээрийн ажилд гаалийн байгууллагатай хамтран ажиллах шаардлагатай аж.
Санаатайгаар өөрийн эрүүл мэндийн талаар буруу мэдүүлсэн, нуусан зэрэг үйлдэл гаргаснаас үүдэн халдварт өвчин тархах эрсдэл үүсгэсэн тохиолдолд хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай мэдэгдсэн байна.
Иймд, БНХАУ-д зорчих иргэд өөрийн биеийн байдлыг хянаж, хэрэв дээр дурдсан шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тус улсын хилээр нэвтрэхдээ эрүүл мэндийн мэдүүлгийг бөглөх шаардлагатайг анхаарна уу.
ГХЯ-НЫ КОНСУЛЫН ГАЗАР
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна