Одоо болноо, ОГЦОР

Moderator
2023/10/30

Дизель түлш, АИ92 бензин ховордоод 20 гаруй хонож байгаа ч Улаанбаатарт л алдаг оног байгаа бол ер нь л байгаа  гэсэн үг” гэсэн байдлаар ард иргэдийн тархийг угаахаа боль.

Ж.Ганбаатар сайд та болон танай салбар яамны мэргэжилтнүүдийн үгэнд хууртаж замд гарсан иргэдийн машиных нь шатахуун дуусаад зогсож байна. Эрх биш хөхөө өвөл болчхоогүй, дээр нь сайхан сэтгэлтэй хүмүүсийн ач тусаар унаатай залгаад, машинаа чирүүлээд явж байх жишээтэй.

Товчхондоо бол Улаанбаатарын хэдэн колонк нь л бензинтэй л бол бусад нь яг тийм байх юм шигээр ярьж, ард иргэдийн тархийг угаахаа боль. Байгаа зүйлийг байгаагаар нь, яг үнэнээр нь хэлчихвэл адаглаад алсын замд гарахаа ч азнана шүү дээ.

Зөвхөн Баруунхараагаас нааш гэхэд л АИ92 бензин, дизель түлш дууссан гэх бичиг хадсан ШТС-ууд олон байна. Тэрхүү бичгийг харсан жолооч нарын зарим нь хараал урсган  тэндээ шатахуун иртэл хүлээхээр шийдэн унтахаар  болж байхад зарим нь чирүүлээд хот руу дөхөж байгаа нь ч байв.

Ургац хураалтын энэ үед дизель түлшний үнэ 4000 давж, өргөн хэрэглэдэг АИ92 бензин ийнхүү ховордсон нь Ж.Ганбаатар сайд болон түүний толгойлж буй яамныхны ажлын хариуцлага  ямар байгааг харуулж байгаа юм.

Иймд хариуцлага алдсан сайдыгаа  хаацаалайд байлгүй үтэр түргэн  огцруулж мэргэжлийн, тэр тусмаа ядаж л худлаа ярьдаггүй, бодит үнэнийг ард иргэддээ хэлчихдэг нэгнээр ОНЦГОЙ салбараа толгойлуулсан дээр гэдгийг  булт олон хүсч буйг Засгийн тэргүүний сонорт хүргэе.

Зарим нэг  нь “АИ95 байж л байна” гэж хэлж мэднэ. Тэгвэл  өнөөдөр АИ95 ч ховордох янзтай болсон гэдгийг түгээгч нар хэлж байв.  Нөгөөтэйгүүр АИ92 -ын үнийг ард түмэн үнэндээ хүчрэхгүй болтлоо туйлдчихаад байна гэдгийг ч бас хэлье.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.244
    Өчигдөр

    Ene muu hog yugaa ch medehgui uul uurhai ahigt maltmaliig buruugaar oilgoj buruu bodoj yawaa hun dee ! Harj l baigaarai oortoo bolon oir toirniihondoo ashigt maltmaliin Lizenz gerchilgeeg heden arvaar ni zugluulchihsan baih wii ! ! Za bi Zoch shig helchii !!!

    Хариулах
  • 202.9.41.23
    2023/10/31

    Irgen Unen shde.pisdaa 92 hangalttai gesen.60.70 kmiin holoos malchin ochood 20 l 92 avch chadahgui butsaj bn.Dornogoviin Airag gedeg sum.ZD.Said Ganbaatar arga hemjee avaach.Huitend shathuungui heer gadaa huldej uhvel DOgoviin ZD.Airag sumiin ZD uu.Ganbaatar uu.hen amiug n hariutsah uom

    Хариулах