УИХ-аас ардчилсан, ил тод, цахим, зөвлөлдөх парламентыг бий болгох зорилтын хүрээнд D-petition буюу Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг нэвтрүүлж, иргэдээс санал авч эхэлсэн билээ. Ингэснээр олон нийт D-parliament цахим системийн “Санал асуулга” цэсээр нэвтэрч хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон бусад санал асуулгад саналаа өгөх боломжтой болсон.
Холбогдох журамд зааснаар:
33 мянга ба түүнээс дээш тооны иргэд дэмжсэн бол ажлын хэсэг байгуулах
70 мянга ба түүнээс дээш тооны иргэд дэмжсэн бол Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах
100 мянга ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол хуулийн төсөл санаачлахаар зохицуулалт хийсэн байдаг.
Гэвч D Petition буюу УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэнчлэн “77 дахь эрх мэдэл” нь саарал ордны 76 гишүүний эрх мэдлээс хальж, олон нийтийн хүсэл биелүүлдэг ИД ШИДИЙН цахим хуудас болоод хувирчихлаа.
Энэ нь НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох, НДШ, ХХОАТ-ын шимтгэлийг 50 хувь бууруулах, багш нарын цалинг 1000 ам.долларт хүргэх зэргээр санал асуулгаас харагдана. Монголын нийгэмд иргэдийн амьдралд тулгамдаж байгаа олон асуудлыг хүлээн зөвшөөрөх ч дээрх санал асуулгуудын хувьд “хөнжлийнхээ хэрээр хөлөө жий” гэх үг товчхон хариулт нь болно.
Татварын орлого нь тухайн улсын төсвийн амин гол эх сурвалж болдог тул татварын тогтолцоог хэн дуртай нь өөрчилдөг байж таарахгүй. Бодит жишээ нь Шри Ланка улс юм. Төсвийн орлого нь бүрдэхгүй байгаа учир гаднаас зээл тусламж авч эцэстээ үүнийгээ эргээд төлж чадахгүй өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн байдаг.
Хэдийгээр хууль батлах эрх мэдэл гагцхүү УИХ-д байгаа ч сонгууль дөхсөн олон нийтэд таалагдах, ардын баатар болох хүсэл нь дээд цэгтээ хүрсэн УИХ-ын гишүүд энэ мэт чухал асуудлыг нухацтай авч хэлэлцэлгүй, олон нийтийн үзэмжээр хандах магадлалтай.
Нөгөө талаар үнэхээр 77 дахь эрх мэдлийг ард иргэдэд өгч байгаа бол үүндээ зохих хязгаарлалтыг анхнаасаа тохируулах нь зүй ёсны асуудал баймаар. Иргэд татвар төлөхийг хүсэхгүй нь, хууль зөрчсөн ч ял авахыг хүсэхгүй нь тодорхой.
Гэтэл татварын сэдвээр аль хэдийн санал асуулга өрнөж, хуулийн төсөл санаачлах хэмжээнд хүрсэний дараа Татвар болон Эрүүгийн хуулиар иргэдээс санал авах нь буруу жишиг гэх зэргээр МАН арьсаа хамгаалж суугаа нь харамсалтай. Буруу жишиг гэдгээ одоо л мэдэж байгаа юу гэж асуумаар.
Ийнхүү манай улс D Parliament гэх ид шидийн цахим хуудастай болчихлоо
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна