Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Эрхэм гишүүд болон Г.Занданшатарт нэг юм зөвлөе. Одоохондоо НӨАТ энэ тэр яах вэ. НДШ-ээ бууруулчих, төсвөө алдагдалгүй баталчих, төрийн өмчийн үйлдвэрүүдээ олон нийтийн болгочих.” хэмээн үг дайжээ. Үнэндээ Ерөнхийлөгч асан л хэлсэн болохоос үнэн л дээ.
Байг гэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар D-Өргөдөл цахим системээ танилцуулангуутаа НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх эсэх санал асуулга бус ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувьд шилжүүлэх тухайд асуувал илүү амьдралд ойр байх байлаа.
Учир нь, УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтын хувийг тав болгохыг санаачилсан ч Засгийн газар, парламент дээр дэмжигдэхгүй гэдгийг маш сайн мэдэж байгаа.
Харин дээрх ипотекийн зээлийн хүүг бууруулах тухай асуудал бол бодлогоор зохицуулагдах ёстой атал орхигдчихоод байгаа. Яах вэ, https://petition.parliament.mn цахим сайтад “Ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувьд шилжүүлэх” тухай санал асуулга явагдаж байгаа. Гэхдээ УИХ-ын дарга Г.Занданшатар санаачилж, сурталчлаагүй учраас санал асуулгад оролцогчдын тоо харьцангуй бага байна билээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Э.Батшугар “Иргэд өмнө нь арилжааны чанартай 4-6 жилийн хугацаатай, жилийн 20-24 хувийн хүүтэй зээлээр орон сууц авдаг байсан. 2013 онд ипотекийн зээл бий болсон бөгөөд өмнө зээлтэй байсан хүмүүсийг бодлогоор шилжүүлэлт, зохицуулалт хийж, хугацааг нэмж, хүүг нь бууруулсан. Дахиад 2020 онд ипотекийн зээлийн хүүг зургаан хувьд мөн л бодлогоор бууруулсан. Тэгэхээр найман хувийн зээлтэй хүмүүсийг зургаан хувьтай болгож шилжүүлэх зохицуулалт хийж болно. Өнгөрсөн 7-8 жилийн хугацаанд найман хувийн зээл авсан хүмүүс 2020 оноос хойших хүмүүсийнхтэй харьцуулахад багадаа 150 мянган төгрөгийн зөрүүтэй төлөлт хийж байна. Тэд бол цаг хугацааны бодлогын золиос болчихсон. Уг нь энэ шилжилтийг хийхэд төсөвт ямар ч хамаагүй. Монголбанкнаас тодруулахад 400 тэрбум төгрөг л шаардлагатай гэж байна” гэх хариултыг өгөөд байгаа.
Үнэхээр монголын төр иргэдээ бодлогоор золиосолж байгаагийн тод илрэл нь ипотекийн зээл болчхоод байна гэсэн үг.
Гэтэл УИХ-ын дарга Г.Занданшатар “НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх нийт 103 мянган саналын 74,5 хувийг 18-35 насныхан өгчээ. Үндсэндээ 90 хувь нь 40-өөс доош насныхан байна... ... Цахим шилжилтэд идэвхтэй оролцсон Gen-Z, залуучууддаа баярлалаа.” гэж цахим орчинд түгээж байгаа нь НӨАТ-ын буцаан олголт нэрээр өөрийнхөө пи-арт тэднийг татах гэсэн арга гэдгийнх баталгаа байсныг ч харж болно. Учир нь, 18-35 насныхан найман хувийн ипотекийн зээл төлдөггүй, тэдний аав, ээж, ах, эгч нар нь хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөөр ирсэн хүмүүс гэдгийг битгий мартаарай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
202.9.40.235
Turd bga hulgaichuud 6.8 %iin zeelniig medehgui.Terbum.ih naydaar idej bga.irgen bid 80 sayain zeel avaad 200 say boltol tulj l bn.Duusaagui bn.Yg tsalingaaraa bol ingej tulne.Javhlan gj hunii tulee bish.eeriinhee.tulee yvdag hogiin uomiig zailuulj bj .8 % neg tsegtsreh bh.Er n ah duuseeree tur barina gj delhiid bhgui.es zuigui.Mgld l bh uom.
Хариулах66.181.179.241
8%- тай бүх хүн санал өгөөд ч 100.000 хүн болохгүй.Зарим нь хугацаа нь дууссан 6% болсон
Хариулах