Сонгинохайрхан дүүргийн хувьд хог хаягдлын менежментийг сайжруулах, хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, орчны бохирдлыг бууруулах, хөрсөнд дарж булагдах хогны хэмжээг багасгах зорилгоор Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Дүүргийн 2, 3 дугаар хороонд 2021 оноос эхлэн 500 айлын хогийг ангилан ялган авах зориулалтын савыг байршуулан хуваарийн дагуу тээвэрлэн авч байгаа. Үүний үргэлжлэл болох дүүргийн 4 бүсэд дахивар авах цэгийг байгуулж байна. Үүний үр дүнд аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдийн ангилсан дахивар нөөцийг дахин ашиглах, дахин боловсруулах боломж нөхцөлийг бүрдүүлж байна.
Өнөөдрийн хувьд дүүргийн төсвийн санхүүжилтээр Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах стандартын жишиг хогийн савыг 43 хороо тус бүрт нийт 129 ширхгийг гардуулж өглөө.
Ингэснээр иргэд хогоо ангилан ялгах дадал хэвшилд суралцах, хөрсөнд дарж булагдах хогны хэмжээг бууруулах зорилтыг тавин ажиллаж байна.
Тус цэгүүд дээр цугларсан ангилан ялгасан хоёрдогч түүхий эдийг “Түвшин Сайхан мөнх” НҮТББ-тай хамтран авахаар ажиллаж байна. Энэ байгууллага хоёрдогч түүхий эд худалдан аваад 14 жил болсон туршлагатай компани юм.
Зөв Сонгинохайрханчууд
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна