Мэргэшсэн ХУЛГАЙЧ

Moderator
2023/10/27

“Хүрэлбаатар сайд нээрээ хөгийн хүн шүү...” гэх яриаг хаана л бол хаана сонсдог. Дээд, дунд, бүр улныхан ч энэ хүнийг “Молоом чи ҮХВЭЛ таарна” гэдэг шиг харааж байхыг  мөн ч олон сонссон.

Тэгвэл олны үг ортой гэдэг. Хэвлэл мэдээллийнхэн, хэд гурван сэтгүүлч  л түүний  тухай, түүний үнэн төрхийг хэлж байв. Гэсэн ч хүрээлэл нь үнэхээр том түүнийг яаж x чадаагүй, зуугдсаар яваа нь ч бий.

Тэгвэл ХЗДХ-ийн шинэ сайд Б.Энхбаяр  өмнө нь  түүний нүүрэн дээр ил цагаан, шув шулуухан шуудхан хэлж байсан удаатай.

Тэрбээр “439 сая ам.долларын зээл авч төсөв дээр тусгалаа... Энэ хүн сонгогчдоо  авлигалдаж  байж ялж байна. Ямар өндөр үнэтэй, үнэ цэнтэй суудал вэ. 400 сая доллароор 1 хүнийг сайд дарга болгох гэж зээл авдаг. Тэр зээлээ төсөв дээр яаж суулгаж байна гэхээр УИХ-д танилцуулахгүй өөхөнд боочихсон байж байгаа л төсөвт суулгачихдаг... Тэрийгээ юу тайлбарладаг вэ гэхээр “Олон улсын байгууллагуудад зээлээр  хүлээсэн үүрэг. Төлөхгүй бол  Монгол Улс ДЕПОЛТ болно, сүйрнэ, баларна. Тэгэхээр та хэд энийг батлахаас АРГАГҮЙ гэдэг. Ер нь энэ үг бол Сангийн яамны жижүүрийн үг.

Хүрэлбаатар сайд яг ийм байдлаар төсийн хулгай хийгээд мэргэшсэн байгаа. Төсвийн хулгай дээр нь ДАБЛЬ хуулийн хулгай. Ингээд мэргэшсэн хулгай, хулгайч болчхож байгаа юм ш дээ...” гэж нухацтай нь аргагүй хэлж байсан.  Түүний энэ үг гэмтнүүдийн чихэнд, тархинд, зүрхэнд хүрч зарим нь эгдүүцэж Б.Эyхбаяр гишүүний эсрэг хар PR хийж эхэлсэн нь ч бий. 

Б.Энхбаяр гишүүнийг “ПОПОРОГЧ” гэдэг үг магадгүй эндээс улбаатай ч байж мэднэ. Харин энэ бол ПОПРОЛТ биш. “Схемээр мэргэшсэн ХУЛГАЙЧ”-тай хариуцлага тооцъё.

Тэгээд ч энэ схемд ганц нэг хүн биш нэлээд том акулууд ч орооцолдоостой нь мэдээж.  Тиймээс шинэ сайд хэрвээ энэ асуудалд нухацтай хандвал дэмжинэ шүү, бултаараа.


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.109
    21 цагийн өмнө

    Амьхандаа итгэж найддаг гишүүн маань хуулийн сайд болчихлоо одоо л шүүхийнхэн шудрага ажиллана, Хүрэлбаатар хариуцлагаа хүлээх байх гэж горьдож байна.

    Хариулах
  • 66.181.188.29
    Өчигдөр

    Б.Энхбаяр хуулийн сайд эрх мэдэлтэй болсон шүү попорч байсан үгүйгээ харуулах хэрэгтэй бна

    Хариулах
  • 202.126.90.71
    2023/10/28

    Үнэн шүү. Хүрэлбаатар бол жинхэнэ мэрэгжсэн хулгайч мөнөөс мөн.

    Хариулах
  • 66.181.170.85
    2023/10/28

    Хэн ийм тэнэг юманд итгэдэг байнаа

    Хариулах
  • 75.140.8.129
    2023/10/28

    molomoo chi yhvel taarna. urvagch hulgaich Hyrlee sygee.

    Хариулах
  • 75.140.8.129
    2023/10/28

    hotgor shanagiin hergeer l yvuulahad l hangalttai

    Хариулах
  • 59.153.115.172
    2023/10/28

    Энэ муухай хог хүрэлбаатар монгол улсыг бүхэл ээр зарж мэдэх хамгийн муухай хог новш ийн эр хотгороос эхлээд маш олон хэрэг бийг ард түмэн нүдтэй

    Хариулах
  • 202.126.89.205
    2023/10/27

    Үхэж байхдаа таарсан муу хулгайч

    Хариулах
    • 106.102.128.120
      2023/10/27

      Харин тийм шүү энийг нарсанд хатааж жангийн эрүүл.