Сонгинохайрхан дүүргийн Москва хорооллын зүүн талд нийтийн эзэмшлийн талбайд байрлах зөвшөөрөлгүй 130 гараашийг 2023 оны 5, 8 дугаар саруудад буулгасан. Тус талбайд өнөөдөр холбогдох албаныхантай ажиллаж, нийтийн эзэмшлийн талбайд тохижилт хийх хэд хэдэн шийдвэрийг гаргалаа.
Газар чөлөөлсөн талбайг нийтийн эзэмшилд бүртгэж авсан бөгөөд авто машины зогсоол, ногоон байгууламж бүхий тохижилт хийхээр ирэх оны төлөвлөгөөнд тусгахаар шийдвэрлэлээ.
Мөн тус талбайг яаралтай хусаж, тэгшилж түр авто машины зогсоол байгуулахыг дэд бүтцийн хөгжлийн албаны даргад даалгасан юм.
Дүүргийн 29 дүгээр хороо улсын сургууль, цэцэрлэг байдагч шинээр барилга нэмэгдэж оршин суугчид ихэссэнтэй холбоотойгоор цэцэрлэгийн хүртээмж дутагдалтай байгаа. Үүнийг шийдвэрлэхээр ирэх оны төсөвт суулгаж ажиллахаар боллоо.
Тус бүтээн байгуулалтын зураг төсөлд иргэдийн санал хүсэлтийг тусган ажиллахаа дүүргийн Засаг дарга онцлон хэлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна