​ Хоёр тэрбумын шантаажчин С.Энхтүвшингийн дараагийн үйлдэл хүний аминд хүрэх вий

Moderator
2023/10/25

Олимпийн аварга Э.Бадар-Ууган “Өөжин мед” эмнэлгээ өргөтгөхөөр барилгын ажлаа эхлүүлсэн ч багагүй асуудалтай тулгараад байгаа.

Мань аваргыг хууль зөрчлөө хэмээн ойролцоох орон сууцуудын оршин суугчид эсэргүүцээд байна гэх агуулгыг нийгэм нэг хүн ихэд хурдацтайгаар тараахыг хичээж буй. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу ажлаа хийж хүмүүсийг дээрэлхэж, дарамталдаг бүлэг бий болчихжээ гэж дүгнэж болохоор болжээ.

Тэдний нэг нь нүүрсний хэрэгт нэр холбогдон шалгагдаж байгаа “Рэжис плэйс” барилгын эзэн С.Энхтүвшин.

Түүний хувьд оршин суугчдын нэрийг барьж, хамгаалалтын албаны том биетэй залуусыг барилгын талбайд авч очиж, ажилтнуудыг нь байнга дарамтлах болжээ. Бүр байтлаа дөнгөж өчигдөрхөн /2023.10.24/ хүртэл оршин суугч зодуулчихлаа хэмээн сүрийг үзүүлж, цахим орчинд нийтэлсэн.

Цагдаагийн байгууллагаас энэ тухайд “Өөжин мед эмнэлгийн урд талд “Барилгын хашаа барихтай холбоотой асуудлаар маргаан болоод байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн байна. Улмаар шалгаж байгаа” гэх мэдээллийг өгчээ.

Үнэн хэрэгтээ тэнд зодуулсан гээд байгаа этгээдийг оршин суугч биш гэх мэдээлэл бий. Харин өнөөх С.Энхтүвшингийн турхираад буй “тавиулуудын” нэг. Түүний хүмүүс нь Э.Бадар-Ууганы хүмүүс зодчихлоо гэж байгаа ч бодит байдал дээр эсрэгээрээ үйл явдал болжээ.

Тодруулбал, “Өөжин мед” эмнэлгийн барилгын ажлыг гүйцэтгэгчид бэхэлгээ хийхээр ажиллаж байтал өнөөх С.Энхтүвшингийн хүмүүс очиж, барилгачдыг нүхний ирмэгт ажиллаж байхад түлхэж унаган, бүр арматурын төмөр чулуудаж, мөрийг нь мулталсан байдаг. Энэ нь ойролцоох камерт бичигдээд үлдчихсэн байхад л С.Энхтүвшин Э.Бадар-Ууганыг “мөнгө” болгож харсан хэвээрээ бурууг чичихээр чичирсээр байгаа аж.

Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй компаниас оршин суугчдын нэрийг барьж 2 тэрбум төгрөг шантаажилж буй С.Энхтүвшингийн асуудлыг хуулийн байгууллагынхан шалгахгүй бол нэг л өдөр энгийн нэг барилгачин хамгаалалтын албаныханы гарт амиа алдаж мэдэх нь байна шүү.  




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.184
    2023/10/26

    Энхтүвшингээс гадна 210 р байрныхан бүгд эсэргүүцэж байгаа шүү

    Хариулах