НЗДТГ, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ хамтран "Улаанбаатар түншлэл-2023" олон улсын үзэсгэлэн яармагийг есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 1-ний хооронд “Мишээл экспо” үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулах гэж байна. 48 дахь жилдээ болох гэж буй тус үзэсгэлэн яармагийн талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газрын дарга Ч.Баттулга:

-Үзэсгэлэнд Бүгд Найрамдах Беларус Улсаас долоо, ОХУ-аас 20 гаруй, БНХАУ-ын Ляонинь мужийн 30 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч оролцож, бараа бүтээгдэхүүнээ танилцуулах юм. Мөн дотоодын томоохон 30 гаруй аж ахуйн нэгж оролцоно. Онцлох аж ахуйн нэгжээс дурдвал, Беларус Улсын Минск хотын сүүний шилдэг үйлдвэр, ОХУ-ын хүнсний шилдэг үйлдвэр Окинск зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд хүрэлцэн ирэх юм. Мөн аравдугаар сарын 2-ны өдөр МҮХАҮТ-д Беларус- Монголын бизнес уулзалтыг зохион байгуулна.
Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын Эдийн засаг, бизнес хөгжлийн хэлтсийн дарга Б.Баясгалан:

-Манай байгууллага төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэн бизнес инновацыг дэмжих төсөл хөтөлбөр, олон улсын арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ хүрээнд нийслэлийн инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад сурталчлах "Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи - 2022", "Улаанбаатар түншлэл” зэрэг арга хэмжээг МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулдаг. Мөн өнгөрсөн жилийн "Улаанбаатар түншлэл” үзэсгэлэнгийн үеэр нийт 1134 бизнес уулзалт болсноос 305 нь хөрөнгө оруулалтын гэрээ хийн, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн.
НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

-Тус үзэсгэлэн яармагийн үеэр бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна ижил төрлийн бизнес эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүдээс харилцан туршлага судлах, бизнесээ өргөжүүлэх, хамтын ажиллагаа тэлэх боломжтой. Мөн бидний үйл ажиллагаа, үйлдвэрлэл хөгжлийн ямар шатандаа явж байгаа, олон улсын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид бизнестээ ямар инновацыг шингээж буй талаар сайн туршлага судлах боломж бий хэмээсэн юм.
Үзэсгэлэнд хүрэлцэн ирж буй 60 гаруй олон улсын аж ахуйн нэгжүүд нь
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
66.181.177.230
Үнэнийг хэлэхээр эсэргүүцнэ, хэлэхгүй бол мэдэх эрх хязгаараллаа гэнэ, өөрсдөө хүүхдүүддээ санаа тавь
Хариулах139.5.219.132
Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйд энэ мэдээлэл ямар эмзэг тусч, цаашдын амьдралд нь ямар хар толбо үлдээх вэ гэдгийг судалж үзсэн үү, хар мал цагдаа нараа
Хариулах66.181.177.230
Үнэнийг хэлэхээр эсэргүүцнэ, хэлэхгүй бол мэдэх эрх хязгаараллаа гэнэ, өөрсдөө хүүхдүүддээ санаа тавь хар
66.181.161.43
зөв хүмүүжил эцэг эх асран хамгаалагчид нь анхаарал халамж сайтар тавьж соёлтой сургах нь энэ муу цагийг сөрөх ухамсар соёл болноо
Хариулах59.153.113.168
Бузар гичийнүүдийг шоронд мий баахан хүний ажил үрж тэнэдэг яачихсан малнууд вэ
Хариулах202.126.88.73
Ингэж хүний эрхэнд халдаж болохгүй шүү! Папарацийнхаан
Хариулах