Хятадын хамгийн том шар айраг үйлдвэрлэгчдийн нэг Цинтао /Tsingtao/ үйлдвэрийн ажилтны үйлдэл олон нийтийг бухимдуулж байна.
Өнгөрөгч пүрэв гараг /2023.10.19/-т цахим сүлжээнд нийтлэгдсэн видеонд “Цинтао” шар айрагны үйлдвэрийн агуулахын эрэгтэй ажилчин өндөр ханатай чингэлэг рүү авирч гараад, шээж буйг харуулсан. Энэ бичлэгийг Хятадын олон нийтийн сүлжээ болох "Weibo" платформ дээр хэдэн арван сая хүн үзэж, үзэл бодлоо илэрхийлж байна.
Тус компани нь Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, шар айрагнй үйлдвэрлэлээр Хятаддаа хоёрдугаар бичигддэг. Дотоодынхоо шар айрагны хэрэгцээний 15 хувийг хангадаг том компани.
Харин “Цинтао” үйлдвэрээс баасан гараг /2023.10.20/-т болсон явдлын талаар цагдаад хандсан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна гэж мэдэгджээ. Тухайн мэдэгдэлд, “Манай компани аравдугаар сарын 19-ний өдөр “Цинтао” шар айрагны гуравдугаар үйлдвэрээс гарсан холбогдох бичлэгт ихээхэн ач холбогдол өгч байна” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
202.126.88.195
Новш гэж дөнгөж өчигдөр уусан ш дээ
Хариулах202.9.40.30
Шээсэн хүн нь хүнд ял авах нь тодорхой
Хариулах66.181.182.198
Tsaazaar avhuulsan bailee