Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрынхан 116 сая төгрөгөөр 8 ширхэг камер худалдаж авсан гэх мэдээллийг хэд хэдэн эх сурвалж хэлэв.
Уг нь 2022 онд тус суманд сервер болон камер суурилуулахад зориулж мөнгө төсвлөсөн ч хийхгүй байсаар 2023 он шувтрах дөхөж байхад сая нэг юм хагас дутуу гүйцэлдүүлсэн байна. Гэхдээ нам, чив чимээгүй байсан хэрнээ “12 настай охин”-ы асуудал яригдаж эхэлмэгц үтэр түргэн амжуулжсан нь энэ аж.
Ингэхдээ 116 сая төгрөгөөр ердөө 8 ширхэг камер худалдан авсанд иргэд нь дургүйцэж буй юм. Авсан 8 ширхэг камерын нэг бүрийн үнэ нь монгол төгрөгөөр 14 сая 500 мянга гэж байгаа бөгөөд бүхэл бүтэн сумыг 8 камераар хянаж чадах эсэх нь бас л асуудал юм.
Өмнөд хөршөөс авсан гэх эдгээр тооны камерын үнэ үнэхээр олны анхаарал татаж байгаа аж. Мэдээж Хятад улстай хил залгаа байдаг иргэдийн хувьд камер ямар үнэ ханштайг төвөггүй мэдчихэж байгаа тул тийнхүү хэлж буй ч биз.
Эх сурвалжуудын хэлж буйгаар хамгийн сайн нь буюу 5000 метрийн зай дахь дүрс татдаг камер 1800 орчим юань буюу монгол төгрөгөөр бол 1 сая орчмын үнэтэй. Харин 500-1000 метрийн зайныхыг татдаг, 360 градус эргэдэг камер нь 1000-1500 юань буюу монгол төгрөгөөр 500-750 мянгын үнэтэй сервер нь хамгийн сайн багтаамжтай нь гэхэд л 30 сая орчим төгрөг гэдгийг хэлж байв.
Гэтэл Замын-Үүд сумын ЗДТГ-ынхан авсан 8 ш камерынхаа үнийг 2-3 дахин, серверийнхээ үнийг ч бас хэд дахин өсгөн тайлагнаж суугаа нь “Төсвийн хэмнэлт” яригдаж буй энэ цаг үед төр засгийнхаа эсрэг ажиллаж байна гэж харагдаж байгаа юм.
Тэгээд ч 2022 оны 12 сард явуулсан тендрийн ажил ийнхүү бараг жилийн дараа биеллээ олохдоо иймэрхүү дүр зурагтай байх жишээтэй.
Үргэлжлэл бий...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
202.126.88.91
Камержуулж байгаа нь сайн ч дэндүү үнэтэй юм. Бас чавчаа луйвар уу. Шалгах хэрэгтэй
Хариулах202.126.89.66
Энэ улсын юм гэхээр л эзэнгүй мэт бодлогыг халах ямар арга байна. Мөнгөнд нүдээ таглуулсан хүмүүсийг төрийн албанд томилохгүй байх шүүлтүүр хэрэгтэй байна.
Хариулах