Шадивлан орчмоос сураггүй болсон 22 настай залууг хайх ажиллагааг зогсоожээ

Moderator
2023/10/20

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 24 дүгээр хороо,  “Шадивлангийн зуслан”-д иргэн Б нь 10.17-ны өдрийн 12:00 цагийн орчим сураггүй болсон тул эрэн хайх, аврах ажиллгаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 10.18-ны өдрийн 00:00 цагт  хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид эрэлч нохой, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн алба хаагчидтай хамтран нийслэлийн Баянзүрх дүүргийн 32 дугаар хороонд оршин суугч, иргэн Б/22 настай эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10.19-ний өдрийн 08:38 цагаас 15:35 цаг хүртэл “Шадивлангийн зуслан”, “Ойн дурсамж” амралтын газрын урд талын ойн модон дунд зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд Цагдаагийн байгууллагатай зөвшилцөж зогсоосон.
Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.170
    2023/10/22

    Олдсон боловч харамсалтайн өнгөрсөн байна. Яаагаад эрлийг зогсоож байгаа юм бэ?.....том хүн болохоор хайхаа больсон юиуу ямар шалтгаанаа р?......алга болсон гэж ар гэр нь мэдэгдсэн байхад юунд үндэслэж зогсоосон бэ?....яаагаад......

    Хариулах
  • 66.181.188.93
    2023/10/21

    Одоо тэгээд яах уу.Ингээд хаячих юмуу

    Хариулах
  • 66.181.188.219
    2023/10/21

    Llm

    Хариулах