Манай Олгой булаг компани нь 2013 оноос уурхайдаа ашиглалтын лиценз аваад 2014 оноос уурхайгаа нээж сум орон нутгийн хэрэгцээнд нүүрс нийлүүлэхийн зэрэгцээ бага хэмжээний нүүрсийг туршилтын журмаар БНХАУ-д экспортлож мөн хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах түншээ эрэлхийлж эхэлсэн.
2016 оны сүүл 2017 оны эхээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Мин дун компани уурхайн ашиглалт, олборлолт, тээвэрлэлт болон нүүрсний борлуулалттай шаардлагатай бүх хөрөнгө оруулалтыг гаргаад, уурхайн үйл ажиллагааг бүрэн хариуцаж үйл ажиллагаа явуулаад ашигаа хуваах зарчмаар ажиллахаар тохиролцож Хамтран ажиллах гэрээг 2017 онд байгуулсан. Энэ гэрээнд дурдсан үйл ажиллагааг гүйцэтгэх аж ахуйн нэгж нь Хамтын ажиллагааны гэрээгээр тохиролцсон ашиг хуваах хувийн дагуу Нэг Бүс Нэг Зам Төхөм уурхай (НБНЗ ТӨХӨМ Уурхай) ХХК-ийг байгуулж тус компанийн гүйцэтгэх захирлаар Мин дун компанийн эзэн Ли Жун Хай томилогдон уурхайн ажлаа эхэлсэн.
Хадагтай Ли Жун Хай хөрс хуулах ажлыг эхлүүлэхээр Монгол улсын гурван компанийтай гэрээ байгуулж, хөрс хуулалтын ажлыг эхлүүлэхдээ 3 өөр газарт уурхайн хэллэгээр ” 3 ам” гарган ажиллаж эхлэхэд, Уул уурхайн газраар батлуулсан Уулын ажлын төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулахыг лиценз эзэмшигч Олгой булаг ХХК-ийн зүгээс удаа дараа сануулж байсан боловч ажлаа үргэлжлүүлсээр байсан.
Мөн сайн чанарыг нүүрсийг сорчлон олборлох зорилгоор уурхайн аюулгүй ажиллагаа, байгаль орчин хамгаалах, агаарын бохирдол, ус ашиглалт, уурхайг ажиллуулахтай холбогдох хууль дүрэм журмыг зөрчин ажилласаар байсан тул Олгой булаг ХХК-ийн ТУЗ, Хяналтын зөвлөлийн хурлаас уул уурхайн компаниудад төрөөс тавьдаг шаардлага, дүрэм журмыг олон удаа зөрчиж байгаа талаар, Хамтран ажиллах гэрээний дагуу уурхайн ажилчдын кэмпийн тохижилт, машин тоног төхөөрөмж гэх мэт бодит хөрөнгө оруулалт хийгээгүй, Монголын оператор компаниудыг хооронд нь өрсөлдүүлэн тэдгээрийг хохироож байгаа талаар сануулга шаардлага тавьсаар байсан боловч, алдаа дутаглаа засахгүй үр ашиггүй зардал гарган ажилсаар байсан ба хөрөнгө оруулагч ямар мөнгөө юунд зарах нь та нарт хамаагүй , ашигаа авахаа хүлээгээд сууж бай гэдэг албан бус хариулт өгдөг байсан.
2019 оны 8 сард У. Хүрэлсүхийн засгийн газраас Уул уурхайн удирдлага, хяналтын байгууллагуудын хамтарсан хяналт шалгалтын ажлыг монголын бүх уурхайнуудад явуулсаны ачаар манай уурхай дээр 38 хүний бүрэлдхүүнтэй хяналт шалгалтын баг ажиллаж, 18 төрийн зөрчил илрүүлж, хууль дүрмийн дагуу уурхай дээр үйл ажиллагаа явуулж байсан техник хэрэгсэлүүдийг лацдаж уурхайн үйл ажиллагаа хаасан. Энэ үед хөрөнгө оруулагч Ли Жун Хай захирал машиндаа суугаад нутаг руугаа зугатаад явсан. Харин манай Олгой булаг компани илэрсэн зөрчил дутаглуудыг арилгахаар ихээхэн цаг хугацаа,үргүй зардал гаргах шаардлагатай болж, оператор монгол компаниуд тэрэг техникээ лацдуулж, түлш шатахуун нийлүүлсэн компаниудад өрөө төлж чадахгүй шүүхэд дуудагдаад монголчууд бид хохироод үлдсэн. Зарим компаниуд нь өнөөг хүртэл Ли Жун Хай захирлаас үлдэгдэл төлбөрөө авч чадаагүй байгааг энэ худал гүтгэлэгийн үеэр олж мэдлээ.
Залгуулаад цар тахалын улмаас хил хаагдаж уурхайн үйл ажиллагаа бүрмөсөн зогссон.
Цар тахалын дараа Мин Дун компаниас Хамтын ажиллагааны гэрээний дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх санал амаар ( Жич: албан бичгээр хэзээ ч үйл ажиллагаа явуулдаггүй) тавьж, Олгой булаг ХХК-ийн байранд тус компанийн ТУЗ-ийн гишүүдтэй хэд хэдэн удаа уулзалт хийсэн. Уулзалтын үеэр 2017 оны Хамтын ажиллагааны гэрээний биелэлт 100 хувь биелэгдээгуй, үүнийг хөндлөнгийн хяналтын байгууллага болох Мэргэжлийн Хяналтын газрын акт, дүгнэлтүүд, Олгой булаг ХХК-ийн ТҮЗ болон Хяналтын зөвлөлийн санамж, шаардлагуудаар нотлогдож байгаа болохоор, Хамтын ажиллагааны гэрээгээр хийгдсэн ажлууд (алдаатай хийгдсэн ч гэсэн) , хөрөнгө оруулалтын хэмжээг дүгнэж акт үйлдэж, нэгэнт хэрэгцээгүй болсон НБНЗТУ ХХК гэх хамтарсан компанийг татан буулгах хамтарсан ажлын хэсгийг томилон ажиллуулах шийдвэр гаргасан. Ажлын хэсгийн тайлан бэлэн болмогц талууд дахин хуралдаж гэрээ дүгнэсэн актанд гарын үсэг зурж баталгаажуулсаны дараа Мин Дун компанитай Нүүрс худалдан авах гэрээ байгуулж ажиллахаар тохиролцоод ажлын хэсэг ажилдаа орсон.
Ажлын хэсгийн тайланд ноцтой дутагдлууд илэрсэн. Үүнд:
1. Хөрөнгө оруулалт, Хамтын ажилгааны гэрээний 3.3 дугаар зүйлд Хамтарсан компани нь эхний жилд (2018 он) 500000 тонноос багагүй хэмжээний нүүрс олборлож, худалдан борлуулах, 2 дахь жилээс (2019 он) жилд 1 сая тонноос багагүй хэмжээний нүүрс олборлож борлуулна гэж заасан боловч нийт борлуулсан нүүрсны хэмжээ 2019 оны 10 дугаар сарын 12-ны байдлаар 137200 тонн байгаа нь зарлагаасаа хэд дахин бага орлоготой ажилласан бөгөөд гэрээний зорилгын биелэлт огт биелээгүй алдагдалтай байна.
2. Нэг Бүс Нэг Зам Төхөм уурхай ХХК нь байгуулагдсан цагаасаа хойш нэг ч удаа санхүүгийн тайлан гаргаагүйгээр барахгүй байнга Х-тайлантай явж ирсэн нь
Хөрөнгө оруулагчаас хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалтыг, юунд зориулсаныг мэдэх аргагүй болсон. Шалтгаан нь санхүүгийн анхан шатны баримтууд байхгүй, бэлэн болон бэлэн бус гүйлгээний баримт, бүртгэл санхүүгийн хууль дүрмийн дагуу хийгдээгүй байсан.
3. Ли Жун Хай захирал бүх баримтууд Мин Дун компани дээр байгаа гэж амаар мэдэгдсэний дагуу ажлын хэсэг БНХАУ-ын Улиастай хот дахь Мин Дун компаний оффис дээр очиж сар орчим хугацаагаар ажиллахад бас санхүүгийн анхан шатны албан ёсны баримтууд байхгүйгээс гадна манай уурхайгаас өөр Монгол улсын олон компаниудад төлбөр хийсэн, янз бүрийн машин тэрэг, техник худалдаж авсан баримтууд байсан боловч тэдгээр нь Монголд орж ирсэн эсэх нь тодорхойгүй, орж ирсэн зарим нь Монгол улсын бүртгэлд орж, НБНЗ Төхөм уурхай ХХК-ийн хөрөнгөнд бүртгэгдээгүй байв.
4. Мин Дун компанийн уурхай дээр хийсэн ажлын объём хэмжээг тэд өөрсдөө маркшейдрын хэмжилт хийж тогтоосон, мөн Мин Дун компанийн хүсэлтээр Улсын Мөрдөн байцаах газраас хөндлөнгийн маркшейдрын компаниар хийлгэсэн хэмжилтээр тогтоогдсон ажлын объём хэмжээнүүд нь Ли Жун Хай захирлын оператор компаниудтай хийсэн гэрээнийн гүйцэтгэлтэй тохирч байгаа бөгөөд энэ ажлын объём хэмжээнд Мин Дун компанийн буруу, зөв хийлгэсэн бүх ажлууд орсон болно.
5. Мин Дун компанийн босгосон хөрөнгийн эх үүсвэр нь тодорхойгүй, Ли Жун Хай захирлын хэлсэнээр хөрөнгийг БНХАУ-ын төрийн өмчид компаниуд болон бусдаас зээллэсэн хөрөнгөөр босгосон. Зарим компани Мин Дун компанийг шүүхэд өгөх гэж байгаа зэрэг мэдээлэлийг Ли Жун Хай захирал өөрөө бидэнд мэдэгдэж, яаралтай нүүрс өгөө ч гэсэн хүсэлт тавьсан байдаг.
Уурхайгаа хаалгасан Олгой булаг компани хүнд байдлаас гарахын тулд өөрсдөө бие даан үйл ажиллагаа явуулж, шалгалтаар илэрсэн бүх зөрчилүүдийг арилгаж, уурхайгаа ажиллуулах эрхээ сэргээж шинэ түншүүдтэй худалдааны гэрээ байгуулж ажиллаж эхлэхэд Мин дун компани “бидний хөрс хуулалтаар гаргасан ”нүүрсийг зарж байна гэсэн худал цуурхал тарааж, Олгой булгийн гарал үүсэлтэй нүүрсийг хилээр гаргахгүй байх талаар манай үйл ажиллагаанд болон манай шинэ түншүүдэд ихээхэн хор хохирол учруулсан. Тухайлбал хамтарсан компани НБНЗТУ ХХК- эзэмшдэг 55 хувиа, лиценз эзэмшигч Олгой булаг ХХК-ийн 55 хувийг эзэмшдэг мэтээр худал мэдээлэл тарааж, манай шинэ туншүүдийг төөрөлдүүлж, хил дээр зохиомол саад учруулж байсан.
Улмаар Мин Дун компаний БНХАУ-ын ӨМӨЗО-ны орон нутгийн шүүхэд дуудагдахдаа Уурхайн 55 хувийг эзэмшдэг мэтээр худал мэдээлэл өгч , уурхайгаас нүүрс өгөхгүй байгаа мэтээр ярьсан мэдээлэл бидэнд ирж байсан.
Мин Дун компани Монгол улсын Мөрдөн байцаах газарт гомдол гаргасаны дагуу Ойлгой булаг ХХК-ийн хувьцаа эзэмшигчдээс мэдүүлэг авсан бөгөөд Хамтран ажиллах гэрээ, түүний дагуу хийгдсэн ажлуудын талаарх мэдээ мэдээлэл, уурхайн үйл үйл ажиллагааг хаах болсонтой холбогдох бүх бичиг барамтууд, Мөрдөн байцаах газраас хөндлөнгийн шинжээч томилож уурхай дээр хийгдсэн ажлуудын байдал, объём хэмжээг тогтоосон. Мөн хамтран ажиллах гэрээг дүгнэсэн актын хуулбар Мөрдөн байцаах газарт өгсөн байгаа. Мөрдөн байцаалтаар Мин Дун компанийн хөрөнгө оруулсан дүнг батлах санхүүгийн баримтуудаа өөрсдөө гаргаж өгөх чадахгүй байж, асуудлыг нь шийдэж өгөхгүй байгаа мэт худал гүтгэлэг Товч.мн-ний цацсан мэдээлэлд гарчээ. Мэдээлэлийг талуудаас авч үнэн учирыг нь нягтлахгүйгээр олон нийтэд цацсанд гүн харамсаж байгаа бөгөөд тухайн мэдээлэлийн байгууллага биднээс бодит мэдээлэлийг авч заларуулга хийж өгнө гэдэгт итгэж байна.
Энэ худал мэдээлэл арга залиа хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдыг залилсан байж болзошгүй үйлдлүүдийн ил болгоно гэсэн арга хэмжээг ашиглан Мин Дун компани өөрсдийгөө хохирогч мэтээр хэвлэл мэдээлэлийнхэнд худал мэдээлэл өгч манай компанийн нэр төр, үйл ажиллагаанд ноцтой хор хохирол үзүүлэхүйц мэдээллийг цахим орчинд цацаад байгааг залруулан тайлбар гаргаж байна.
Мин Дун комдани, манай Олгой булаг ХХК-уудын хооронд хийсэн хамтын ажиллагааны гэрээ нь Монголын засгийн газар Петро Дайчин Тамсаг компанитай хийсэн гэрээтэй яг адилхан, Мин Дун компани бүх зардлаа гаргаж манай компанийн лицензтэй талбайгаас нүүрс олборлож борлуулаад ашигаа хуваах гэрээ юм. Гэтэл Мин Дун компани бүхнийг хахууль, авилгалаар шийдэх гэсэн буруу, хууль зөрчсөн үйл ажиллагаа, мэргэжлийн хүмүүс болон хамтрагчийнхаа зөвлөгөө, сануулгыг үл тоон, маш их үргүй зардал гаргаж алдагдалд ороод Хамтын ажилгааны гэрээ заалтуудаа үл тоомсорлож, тэр зардалаа 60 тэр бум төгрөг болсон мэтээр худал мэдээлэл өгч бас энэ мөнгийг нь монголчууд залилаад авчихсан мэтээр илт гүтэгсэн мэдээлэл цахим орчинд цацуулжээ.
Гэрээний талуудын гэрээ дүгнэсэн актаар бол нийт гаргасан зардлаасаа 137200 тонн борлуулсан нүүрсний орлогоо хасаад 3.9 тэрбум төгрөгний зардал Мин Дун компаниас гарсан байхад .60 тэр бум болгон зарлаж байгаа нь Мин Дун компани их хэмжээний мөнгө угаасан байх магадлалтай тул хууль хяналтын байгууллага шалгах биз ээ. Учир нь энэ яригдаад байгаа их мөнгийг хадаг Ли Жун Хайгийн биедаан гарган шийдвэрээр зөвхөн өөрөө захиран зарцуулж байсан юм. Энэхүү тайлбар гаргах болсон шалтгаан нь:
1. Олгой булаг компанийхаа нэр төрийг сэргээх, энэ худал гүтгэлэгээс үүдэж нүүрсний борлуулалтын улиралд олох орлогоо алдаж, мэдээллийн компаниудтай маргаан үүсгэхээс урьдчилан сэргийлэх
2. Өөрсдийн буруутай үйлдлүүдээсээ болж хүнд байдалд ороод юу ч хийж, яаж ч хуурч мэхлэхээс буцахгүй болсон Мин Дун компанийн заль мэхэнд Монгол болон Хятадын иргэд , аж ахуйн нэгжүүд хууртагдаж хохирохоос сэрэмжлүүлэх.
3. Хэвлэл мэдээлэлийнхэнийг дахин хууран мэхлэж өөрсдийн заль мэхээ хэрэгжүүлж, хууль шүүхийн байгууллагын шийдвэрт нөлөөлүүлэх хэрэгсэл болгон ашиглагдахаас сэрэмжлүүлэх.
4. Цахим орчинд нийгмийн сэтгэл зүйд хуурмаг бухимдал бий болгож төр засгийн үйл ажиллагааг хямруулах явдлаас сэргийлэхийг зорив.
5. Мин Дун компани их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй талаар шүгэл үлээх хуулиар олгогсон эрхээ эдлэж, иргэнийхээ үүргээ биелүүлж байна.
Олгой булаг ХХК
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна