БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний 3 дахь удаагийн чуулга уулзалт болж буй билээ. Улсын маань Ерөнхийлөгч ч энэ арга хэмжээнд оролцож үг хэлж, санал бодлоо бусад улсын тэргүүд нартай хуваалцаж байгаа.
Гэхдээ энэ удаагийн чуулга уулзалтын зорилго нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, цөлжилттэй тэмцэх, ногоон дэд бүтэц, ногоон хөрөнгө оруулалт, санхүүжилтийг дэмжихэд чиглэж улс орнуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд оршиж буй юм.
Эндээс нэг зүйлийг чухалчлахад Монгол Улсыг сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй гэдгийг бусад улс орнууд тэмдэглэсэн байдаг. Гэтэл дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүчийг чухалчилж байгаа энэ цаг үед монголын мэргэжилтнүүд “Сэргээгдэх эрчих хүчний нөөц бага...” хэмээн хэдэнтээ хэлсэн нь олны гайхширлыг төрүүлсээр байгаа юм.
Бөмбөрцөг даяараа ингэж харж байхад хойрго, сэтгэлгүй нөхдийг “Сэргээгдэх эрчим хүчийг нөөцлөх боломжгүй, нөөц бага...” гэдэг үзэл бодолтой нь хамт энэ үйл ажиллагаанаас холдуулчих хэрэгтэй.
Яагаад гэвэл хийх хүн учраа олж, хийхгүй хүн шалтаг тоочдог гэдэг шүү дээ.
Том том цол гуншинтай мэргэжилтнүүд сэргээгдэх эрчим хүчний тухай ийм үзэл бодолтой, дургүйд хүчгүй гэгчээр ажиллаж байхад жирийн нэгэн Дорж, Дулмаа нар даяаршилтай зэрэгцчихсэн орон сууцнаас дутахгүй тохилог байшингаа сэргээгдэх эрчим хүчээр халаагаад тохьтой тухтай нь аргагүй амьдарч байна...
Тэгээд ч дэлхийн зах зээл дээр сэргээгдэх эрчим хүчний үнэ буурч байхад Монголд эсрэгээрээ нэмэгдэж байгаа нь өнөөх "Газрын тос боловсруулах үйлдвэр"-ийг хэдэн жил царцааж буйтай агаар нэг үйлдэл гэж харагдаж байгаа нь ч нууц биш юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна