В.Путин болон Ши Жиньпин нар юу хэлэлцэв

Moderator
2023/10/19

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр уулзлаа.

В.Путины зүгээс хэвлэлийн хурлын үеэр “бид Ойрхи Дорнодод болж буй Израиль, Палестины Хамас бүлэглэлийн асуудлаар санал солилцлоо. Мөн Ши Жиньпин даргад Украйнд болж буй нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн” гэж хэлжээ.

Мөн гадаад хүчин зүйлс, нийтлэг аюул заналхийлэл ОХУ-Хятадын харилцааг илүү гүнзгийрүүлж байгааг онцолсон байна.

Харин Бээжингээс гаргасан мэдэгдэлд Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай Ойрхи Дорнодод болж буй үйл явдлын талаар санал солилцсон гэдгээ тэмдэглэсэн ч нарийн тодорхой мэдээлэл өгөөгүй, Хамас бүлэглэлийг нэр цохон  буруутгаагүй байна.

Ийнхүү Хамас бүлэглэл энэ сарын эхээр Израиль руу гэнэтийн довтолгоо хийсний дараагаар дэлхийн их гүрнүүдийн хагарал илүү гүнзгийрч байгааг зарим шинжээчид онцолж байна. Нөгөө талаар АНУ-ын зүгээс Израилийг идэвхтэй дэмжиж байгаа төдийгүй НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлын үеэр ОХУ-ыг Хамас бүлэглэлийг шууд буруутгахгүй байна хэмээн шүүмжилж байсан удаатай юм.

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна