Өнгөрсөн зун үер бууж, томоохон хороолол, хотхонууд усанд автсан. Үүний дараагаар S.Outlet худалдааны төв, Шунхлай бензин колонк, Aqua garden хороолол нь үерийн ус гольдролоороо урсаад өнгөрөхөд саад болж буйг тогтоож, нураах шийдвэр гаргасан.
Нийслэлийн засаг дарга асан Д.Сумъяабазар тухайн үед буулгах шийдвэрийг эрчимжүүлэх чиглэл өгч, эхний алхмуудыг хийсэн. Тэгвэл нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын шинэ захирагч Х.Нямбаатар уг ажлыг үргэлжлүүлж, энэ амралтын өдрүүдэд өдрүүдэд S.Outlet, Шунхлай бензин колонкийг нураах чиглэлээр газар дээр нь ажиллана гэдгээ мэдэгдлээ.
Мөн Aqua garden хорооллыг эрчим хүчийг нь тасалсан ч барилгын ажлаа үргэлжлүүлээд байгааг зогсооно.
Ямартай ч энэ амралтын өдрүүдэд нийслэлийн засаг дарга нураах барилга, байгууламжтай очиж танилцаад, ирэх долоо хоногт албадан нураах гүйцэтгэгчийг шалгаруулна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна