ХЗДХЯ-ны Б.Энхбаяр Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлтөө танилцуулахдаа мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан этгээдэд оногдуулах ялыг нэмнэ гэдэгээ мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс үүнийг эсэргүүцэж, "Сэтгүүлчдийг мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан хэргээр ялладаг болох нь" хэмээн болгоомж байгаагаа илэрхийлсэн. Улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт өнөөдөр өглөө шаардлага хүргүүлсэн юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дээрх шаардлагад хариу тайлбар хийлээ. Тэрээр "Мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон, байлцсан хүн гэдэгт хэргийн оролцогчид, орчуулагч, хэлмэрч, шинжээч, хөндлөнгийн гэрч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч зэрэг хүнийг ойлгоно гэдэг Дээд шүүхийн тайлбар хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гэтэл манай хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид "Мөрдөн байцаалтын нууцыг задруулж байгаа хүн гэдэг нь биднийг, жирийн иргэдийг хэлээд байна. Тэр дундаа сэтгүүлчдийг энэ зүйл ангиар яллах гэж байна" гэж ойлгоод олон нийтэд андуу ташаа ойлголт төрүүлсэн байна. Үүнийг буруутгахгүй. Хууль, Эрүүгийн хууль гэдэг бол шинжлэх ухаан. Үүнийг хүн бүхэн ойлгох албагүй. Гэхдээ энэ нь сэтгүүлчид, жирийн иргэдэд хамаатай заалт биш гэдгийг ойлгох хэрэгтэй" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
66.181.184.12
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
Хариулах