Монгол Улсын нэрийг дэлхийнд дуурсгасан Олимпийн аварга Э.Бадар-Ууган спортын салбартаа зүтгэхээс гадна Монголын үрсийг маш олон болгох буянтай ажлыг хийж явааг хүн бүхэн мэднэ. Тэрбээр гэр бүлийнхээ хүний хамтаар “Өөжин мед” үр шилжүүлэн суулгах эмнэлгийг Монголдоо байгуулж хүүхдийн асуудалтай гэр бүлд баяр баясгалан бэлэглэсэн хүмүүс.
Тэд өөрсдийн эмнэлгийн гадна талд үлдсэн жоохон зайндаа орчин үеийн стандартад нийцсэн тоног төхөөрөмжтэй, Япон стандартыг нутагтаа, нутагшуулсан эмнэлэг барих гэтэл хэзээнээсээ бусдыг дарамталж сурсан увайгүй хүмүүсийн овоо хараанд мөнгө болж харагдаж эхэлжээ.
Тодруулбал, нүүрсний хэрэгт нэр холбогдон шалгагдаж байгаа “Рэжис плэйс” барилгын эзэн С.Энхтүвшин олимпийн аварга Э.Бадар-Ууганаас 2 тэрбум төгрөг шантаажилсан гэх яриа гарч эхэллээ. Тодруулбал, С.Энхтүвшин аваргыг “барилгаа барья гэвэл 2,000,000,000 (2 тэрбум) төгрөг өгчих. Тэгвэл ямар ч асуудалгүй” гэх үгсийг чулуудсан аж. Уг нь аваргын хувьд бүх хууль дүрмийнх нь дагуу барилга барих, эхлүүлэх зөвшөөрлүүдээ шат шатны газруудаас нь авсан ч нүүрсчин барилгын эзэнд заавал ч үгүй 2 тэрбум төгрөг өгч байж ийнхүү барилгаа барих дээрээ тулчихсан явна.
Ямартай ч хэн хүний халаасанд байгаад байдаггүй 2 тэрбумыг нэхэж шантаажилсан С.Энхтүвшингийн энэхүү барилга анх оффисс, үйлчилгээний зориулалттай байсан ч барилга дуусахын алдад нүүрсний мөнгөөр дээд талын давхарууд нь өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн орон сууц болон хувирсан гэдэг.
Энэ талаарх мэдээллийг бид дараагийн удаа дэлгэрэнгүй хүргэх болно.
Эх сурвалж: Erennews.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
202.21.120.62
энэ сда тэгээд өөрөө орилоод зогсож байхдаа ичдэггүй юм уу кк
Хариулах103.57.95.50
барилга барих хэрэггүй дээ зүгээр больж үз
Хариулах139.5.217.30
Цэнгэлдэх хотхоныг хааж 7 метр зайтай эмнэлэг барина гэж юу байхав дээ, бүх юмыг улс төржүүлж байгаад ашигтай шийдвэр гаргадаг увайгүй шуналтай Бадар-Ууган байна даа
Хариулах112.72.2.194
Бохир мөнгөөр баяжсан хүмүүс дээрэлхэж байх шив дээ. Баригдсан хойно нь тэр хавийн хүүхэд хөгшидгүй эмнэлэш бараадсан ажил байхдаа
Хариулах66.181.181.220
Зүгээр л хэл амгүй ямар нэг шантаажгүй барилын ажлыг нь эхлүүлж болдоггүй юм уу? Хүмүүс минь.
Хариулах66.181.185.73
boon tugjire bhd uun zaigui gzr 20 dvhr emneleg yrmagt nalaikhd baryach 7 buudal badaruugan malaa
Хариулах59.153.113.198
Оршин суугчид эсэргүүцсэн ерөнхий сайд, хотын даргад эмнэлэг бариулахгүй гэж албан бичиг хүргүүлсэн. Эмнэлэг барих ямар ч боломжгүй газар. Гарц орц байхгүй
Хариулах59.153.113.198
Цэнгэлдэх хотхоны оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгараад байгаа шд ямар ч барилга барих орон зайгүй газар барина гээд оршин сужгчид сөх нь жагсаж эсэргүүцсэн шүү. Барилга барих боломжгүы газар барилга барина гэж чичирдэгээ болимоор юм.
Хариулах