Хотын даргынх ТЭРБУМ төгрөгийн үнэлгээтэй нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай

Moderator
2023/10/12

Х.Нямбаатарыг ХОТЫН ДАРГААР томилохыг НИТХ-ын төлөөлчдийн 78.57 хувь нь дэмжлээ. 

Шинэхэн хотын даргын хувьд нийслэлийн 48 дугаар дунд сургуулийг төгссөн. Дээд сургуулиа эрх зүйч мэргэжлээр  Орхон их сургуулийг төгссөн. Дараа нь Цагдаагийн академи, Удирдлагын Академийг тус тус төгссөн намтартай. 

Орхон их сургуульд багшаас ажлын гараагаа эхэлж,  өмгөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөх, Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын даргаас УИХ-ын гишүүн дараа нь сайд болсон нэгэн. 

ХОТЫН ДАРГЫН ХӨРӨНГӨ ОРЛОГО

 Х.Нямбаатар дарга өнгөрсөн онд гэр бүлийн хамт 70 гаруй сая төгрөгийн орлого олсон тухайгаа мэдүүлжээ. Хотын даргынх нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай, нэг авто зогсоолтой. Энэ нь  тэрбум төгрөгийн үнэлгээтэй. Таван жилийн өмнө буюу 2018 онд 650 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг зуслангийн байшин, нэг орон сууцтай байсан бол 2021 оны ХОМ-тээ 1.1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй болсноо мэдүүлсэн байна. Тухайн үед жилийн орлого нь 100 гаруй сая төгрөг байсан ч үл хөдлөхийн үнэлгээ огцом нэмэгдэж тэрбум төгрөгт хүрсэн байгаа юм. 

Мөн Х.Нямбаатар дарга 182 сая төгрөгийн үнэлгээ бүхий  Land Cruiser 200 маркийн машинтай. Машины марк болон үнийн мэдээлэл сүүлийн таван жилд огт өөрчлөгдөөгүй байна.  Түүний ХОМ-т өөрчлөгдсөн нэг зүйл бол мал сүрэг. Тэднийх өнөөдрийн байдлаар 700 тоо толгой малтай. Хурдан удмын 35 адуутай, 21 үхэртэй, 157 ямаатай, 444 хоньтой, 43 адуутай. Аймгийн аварга малчны энтэй нэгэн. 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай, 125 сая төгрөгийн хадгаламжтай, өр зээлгүй. Тэрбээр ХОМ-тээ Старкатеринг ХХК, Хамаг Монгол грүпп ХХК-ийг 100 хувь эзэмшдэг тухайгаа мэдүүлжээ. 

 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.180
    2023/10/15

    Ил бгаа өчүүхэн жоохон юм нь бх.Цааш нь нуусан хүний нэр рүү шилжүүлсэн хамаатан садан найз нөхдийн нэр дээр бол хүний санаанд оромгүй их хөрөнгө бгаа даа.эгч нь билүү гаднаас 100 сая шилжүүлээд өгдөг мөн биз дээ.увайгүй их хөрөнгөтэй биздээ

    Хариулах
  • 202.9.46.73
    2023/10/14

    Мундаг залуу шүү.Амжилт хүсэе

    Хариулах
  • 202.126.90.102
    2023/10/14

    Хийж байсан ажил, албан тушаалыг нь үзэхэд ямар аргаар, яаж ингэж их хөрөнгөжсөн юм болоо...

    Хариулах
  • 79.142.241.83
    2023/10/13

    Bi sweden 20 jil ajillad neg uruu bair avsan, naad nuhur huuli busaar l hurungu huraasan l yum bn.. F gej

    Хариулах
  • 202.126.88.160
    2023/10/13

    Нийслэлийг хөнгөхөн аваад явчих чадалтай хүн

    Хариулах
  • 202.9.40.243
    2023/10/13

    Баян болчихжээ.

    Хариулах