Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангана гэх энэ үгс чихэнд чимэгтэй, ёстой л шар тос шиг сайхан мэдээ. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор 550 гаруй шууд ажлын байр бий болно гэж байгаа.
Гэтэл үр өгөөжөө үеийн үед өгөх үйлдвэр барих ажлыг алгуурласаар хэд хэчнээн ч жил өнгөрч, хэдэн ч парламентын нүүр үзэв. Уг нь Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах эр үйлдвэр жилдээ 1.500.000 тн түүхий тос боловсруулж, 1.300.000 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бөгөөд
• Дизель түлш 824.000 тн
• Бензин 339.000 тн
• Онгоцны түлш 80.000 тн
• МАЗУТ 47.000 тн
• ЭлПиЖи 43.000 тн зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдгийг мэргэжилтнүүд, судлаачид тодорхойлчихсон. Тэгвэл манай улс жилдээ 1.800.000 тн газрын тос худалдан авахад жилдээ 1.1 тэрбум ам.доллар зарцуулсаар байгааг ярьсаар бараг 20 орчим жил болчихлоо.Товчхондоо бол 1990 оноос газрын тосны эрэл хайгуулаа эхлүүлж байсан 2022 оны байдлаар 334.000.000 тн газрын тосны баталгаат нөөцтэй. Түүний 43.4 сая тонн нь газрын тосны ашиглалтын баталгаат нөөц гэж байгаа.
Дээр өгүүлсэн баримтуудаас харахад ямар ч хүнд Газрын тосны үйлдвэрийг яаравчилмаар санагдах нь тодорхой. Харин улстөрчид, эрх баригчид яст мэлхийн хурдаар ажиллаж, Монгол Улсын хөгжлөөс чаргууцалдсаар л байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна