С.Одонтуяа: Агаарын бохирдолд хариулт өгөх хүн алга. Энэ улсад эзэн байна уу

Moderator
2023/10/12

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. 

  Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Баянгол дүүрэг Засаг даргагүй найман сар болсон. Орон нутгийн өөрөө удирдах ёс гэж алга. Бүх салбар босоо тогтолцоотой болж байна. Өнөөдөр өглөөний агаарын бохирдолтой холбоотой иргэдийн асуултад хариулт өгөх хүн алга.  Иргэдэд мэдээлэл өгөх хүн алга. Энэ улсад эзэн алга" гэлээ. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна