Очир” төв түрээслэгчдын эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Очир төв нь түрээслэгчидтэйгээ хийсэн хамтын гэрээгээ зөрчиж түрээсээ 125 хувиар нэмсэн төдийгүй гэрээнд заасан хугацаанаас өмнө талбайгаа чөлөөлж өгөхийг шаарджээ.
Энэ талаар Монголын Түрээслэгчдын эрх ашгийг хамгаалан Ган холбооны тэргүүн П.Жасмин хэлэхдээ: Манай байгууллага Очир төвд талбай түрээслээд лаунжын үйл ажиллагаа явуулдаг. Түрээсийн гэрээ дуусахад хоёр жил дутуу байгаа. Гэтэл “Очир” төвөөс түрээсийнхээ үнийг 125 хувь буюу 19 сая төгрөг болгож гэнэт нэмсэн. Үндсэндээ гэрээгээ зөрчиж байна гэсэн үг юм. Жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд бол энэ төлөх боломжгүй өндөр дүн.. Гэрээн дээр түрээсээ инфляцы түвшингээс хамаарч 20 хүртэл хувиар нэмнэ гэсэн заалттай байдаг. Гэтэл энэ заалтаа зөрчиж манай байгууллагын үйл ажиллагааг доголдуулж тог тасдасаны улмаас өнөөдөр 23 хүн ажилгүй болоод байна. Бидний зүгээс шүүхэд гомдол өргөдлөө өгсөн. Шүүхийн тов зарлагдаагүй, анхан шатны шүүх хурал ч болоогүй байхад Очир төвөөс манайхыг өнөөдөр яг одоо нүү, нүүхгүй бол хүч хэрэглэнэ гэсэн шаардлагыг тавьж байгаад манай байгууллагын гомдолтой байгаа гэсэн юм.
Монголын зах зээлийн 50 гаруй хувийг жижиг, дунд бизнес эрхлэгчид эзэлдэг. Бизнес эрхлэгчидын дийлэнхи нь талбай түрээслэж үйл ажиллагаагаа явуулдаг. Гэвч түрээслэгч байгууллагууд дур зоргоороо аашилж түрээсээ хүссэн үедээ нэмж дүрэм журмаа зөрчдөг байна. Иймээс Түрээслэгчдын эрх ашгийг хамгаалах Ган холбоог үүсгэн байгуулжээ.
Эх сурвалж :Асу.мн
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
202.55.188.103
Өөрсдийнхөө юманд,өөрсдөө л мэдэх байлгүйдээ,
Хариулах202.21.108.4
Инфпяци гэж байна шдээ хөөе!
202.126.90.71
Yalaa gej dee.Geree yah gej bdg bileedee.Buduuleg baidal bn.
66.181.188.212
keto хоолны хатагтай маань өөрөө бондойсон байх чинь ариун явдал мөн үү? Сайн хүүхэн шүү.Илүү дутуу зангүй хөдөлмөрч
Хариулах66.181.161.68
Magtanga muulchdag gar be
139.5.216.209
гэхдээ танайх амьдралдаа хэзээ ч нөат өгч үзээгүй шүү. Кето хоол авсан ч нөат өгөхгүй, лонжоор үйлчлүүлсэн ч нөат өгдөггүй. Нэг удаа нөат авсан чинь буцаан олголтгүй сугалаа байсан шүү. Юу гэж энэ олон жил хоол унд тэр байтугай архи пиво зардаг байж 50сая хүрэхгүй борлуулалттай байв гэж дээ. Яаж татварт тайлангаа тавьдаг юм бүү мэд
Хариулах66.181.184.87
Ашгүй дээ!!! Ахиад нэмээд өгөөрэй!!! Нэг л их хууль эрх ярьсан хүмүүс! Наад лаунж чинь орон сууцны барилгатай наалдцан шахуу, тэнд нялх хүүхдүүд, настай хүмүүс бас амьдардаг юм ш дээ! Унтуулахгүй хөгжим чарлуулна, орой болохоор архичид нь гарч ирж орилж хашгирч, зодолдоно, цонхон доор тамхи татна! Бусдыг бодохгүй бол ингэнээ та нар!!!
Хариулах139.5.218.74
Худлаа ярихаа болиорой чи !!! Наалдсан газар биш байх шүү