Ногоон автобусны гэх хэрэг чимээгүйхэн болж, олон нийтийн анхаарал өөр чигт, хүүхэд хүчирхийллийн асуудалд илүү төвлөрсөн. Мэдээж тухайн асуудал хөндөх, анхаарах сэдэв мөн. Гэхдээ арай өөр өнцгөөс гэдгийг ихэнх монголчууд мэдэж байгаа.
Үүнтэй зэрэгцэн бид ногоон автобусны хэргийг мартаж болохгүй. Татвар төлөгч иргэн бүрийн халааснаас гарсан тэр их хэмжээний үнийн дүн бүхий төсөвтэй хэргийг хэрхэн шийдвэрлэх бол, шалгалтын үйл явц ямар байгаа бол гэдгийг бид хянах ёстой.
Одоогийн байдлаар “Тэнүүн огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Түмэнжаргал, БНСУ-ын иргэн Ли Жунг Сууб, Ким Киабаум нарыг саатуулаад байгаа.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ш.Баярсүхэд хилийн хориг тавьсан бол Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар шалгагдаж эхэлмэгцээ, өөрийгөө хутгалж гэмтээгээд буй.
Энэ бол ил мэдээлэгдэж буй нь. Гэхдээ үүний цаана хэн, хэн гэдэг улстөрч эсвэл ямар албан тушаалтан байгааг нь илчлэх ёстой.
Ногоон автобусны асуудлаас болж “Түгжрэлийн” сайд Ж.Сүхбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар нар ёс зүйн хариуцлага хүлээж, огцорсон. Харин тэдний ард, “доогуур” нь юу болов.
Ерөнхий сайдын зүгээс нийслэлийн удирдлагуудыг багаар нь солино гэж ам алдсаны ард чухам хэнбугай үлдэх гээд байгааг ч “ухах” л учиртай.
Тодруулбал, нийслэлийн ЗДТГ-ын дарга И.Баатархүү, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван нар. Тэд яагаад ганц “Тэнүүн огоо”-д давуу эрх олгож, 820 автобусыг авч ирэх эрх өгөв гэдэгт И.Баатархүү, Г.Энхтайван нарыг шалгах ёстой.
Тэд тендерийг ил тод нээлттэй явуулалгүй улсын нууцад оруулсан нь их хэмжээний мөнгөний “цавчаа” хийсэн байсан юм биш үү гэх хардлагыг хэнбугайд ч төрүүлэх гарцаагүй биз дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
139.5.216.98
Сүхбаатарыг гишүүнээс түтгэлзүүлээп хорьж шалгах ёстой
Хариулах202.179.24.24
sain shalga
Хариулах