Мөнгөтэй хүмүүс л бур зөрүү зүйл хийж байдгийн тод жишээг улстөрчдөөс гадна тамирчид, дасгалжуулагчид ер нь л шуналын гал нь дүрэлзсэн харин ч нөхөд харин ч нэг жинхэнэ утгаар нь харуулж байна.
Ингэж хэлэхийн учир нь улстөрчдийн оролцоо бүхий нөхөд өмнөд хөршөөсөө 180 сая төгрөгөөр дэлхийн стандартад нийцсэн автобус худалдаад авчих юмыг Солонгосоо 336-420 сая төгрөгөөр будаг нялсан сэг авч дундаас нь хар ухаанаар бодоход л 200 тэрбум орчим төгрөг ТОНШИХ гэж зүтгэсэн.
Бас тамирчид мөнгөөр допинг шахуулчхаад зарим нь мэдээгүй дүр эсгэж, зарим нь “Спорт допинг хоёрыг салгаж ойлгож болдохгүй” гэх аястай үгс чулуудаж олныг төөрөгдүүлж, өөрсдийгөө өмгөөлүүлэхийг завдаж байх жишээтэй.
Хамгийн сүүлд л гэхэд Ханжоугийн наадамд хүндийг өргөлтийн төрлөөр оролцсон тамирчнаас хориотой бодис илэрч Азийн Олимпийн зөвлөл манайд мэдэгдсэн ч Монголчууд таг чиг л байсаар байгаа.
Тэгвэл Монголын Үндэсний олимпийн хороо гэгч энэ байгууллагыг толгойлж суугаа эрхмүүд чухам юу хийж байдаг юм бол оо гэх асуулт урган гарах нь тодорхой.
Нөгөөтэйгүүр допингийн шинжилгээнд бүдрэгчдээс ихэвчлэн анаболик стеройд гэх бодис илэрсэн байдаг. Тэгвэл энэ бодис нь дэлхийн допингийн эсрэг агентлагаас хориглосон эмийн жагсаалтад багтсан байдаг бөгөөд бүхий л цаг үед үүнийг хориглосоор ирж.
Нөгөөтэйгүүр энэ эмийг “Мөнгөгүй бэл бэнчин муутай, амьдралаа арай ядан авч яваа тамирчид хэрэглэдэггүй. Харин удаа дараа тэмцээн уралдаанд түрүүлсэн, олон бай шагнал авсан тамирчид, тэдгээрийн дасгалжуулагч нар хэрэглэдэг” гэх яриа ч бас хоосонгүй болж таарч буй юм.
Тиймээс допингийн шалгалтыг боди Г.Дорж, арслан Э.Оюунболд дасгалжуулагч Д.Батням нарын гэрээр тогтохгүй бусдад нь ч бас хийх хэрэгтэй. Тэгж гэмээнэ Монголын спорт допингоос ангид байна. Тиймээс допинггүй спортын төлөө бүгд өөр өөрийн сувгаараа ажиллаж "ДОПИНГГҮЙ СПОРТ"-ын төлөө нэгдэцгээе.
Тэгээд ч Монголын спорт допингоос салж байвал Спортын төв ордныг орвонгоор нь эргүүлээд бүр хөмөрсөн ч яах вэ дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
66.181.161.136
odoo hujaa nar shees solison ged shaahwiidee
Хариулах103.57.93.142
Төрийн наадмыг самарсан сарлагчин, Оюунболдын аргаар увайгүйтээд нэр чинь улам унана.Өөр ашиг гарахгүй.
Хариулах103.9.90.130
хуцаарай гөлөг минь