Гэр бүлээрээ багшилдаг ЕСӨН хос байртай боллоо

Moderator
2023/10/09

Нийслэлийн боловсролын салбарт гэр бүлийн 828 хос ажилладаг. Үүнээс ерөнхий боловсролын сургуульд 622 буюу 1044, сургуулийн өмнөх боловсролд 206 буюу 412 гэр бүлийн хос мөр зэрэгцэн нэг салбарт хүчин зүтгэж буй. Харин ерөнхий боловсролын сургуульд 490, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 28 буюу нийт 518 багш удам дамжин боловсролын байгууллагад багшилж байна.

Төрөөс хүн амын чиглэлээр баримтлах бодлогыг хэрэгжүүлэх 2018-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Нийслэлийн Засаг Даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу гэр бүлийн хөгжлийг дэмжих, боловсролын салбар дахь багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд нийслэлийн боловсролын салбарт хосоороо ажиллаж буй 9 гэр бүлд НЗДТГ-аас түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцыг олгож байна.

Сургалтын бодлогыг хэрэгжүүлэгч мянга мянган багш нараас ажлын амжилт, ёс зүй, ур чадварын хувьд хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн, нийслэлийн боловсролын салбарт 10 буюу түүнээс дээш жил тасралтгүй ажилласан багш нарт түрээслээд өмчлөх орон сууцны батламжийг гардуулан өглөө.

Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцад хамрагдах батламж хүртсэн НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 9 ГЭР БҮЛ:

• Нийслэлийн Багануур дүүргийн ерөнхий боловсролын Гүн галуутай цогцолбор сургуулийн газарзүйн багш С.Батсүх, тус сургуулийн мэдээллийн технологийн багш Д.Лхагважаргал нарын гэр бүл;

• Нийслэлийн Баянгол дүүргийн 141 дүгээр сургуулийн дүрслэх урлагийн багш Д.Отгонбилэг, Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн түүх нийгмийн багш Г.Батнаран нарын гэр бүл;

• Нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн биологи, эрүүл мэндийн багш Б.Мөнхбаатар, 48 дугаар сургуулийн математикийн багш Б.Мягмардулам нарын гэр бүл;

• Нийслэлийн Налайх дүүргийн ерөнхий боловсролын Эрдмийн оргил цогцолбор сургуулийн хөгжмийн багш Ч.Мөнхбат, тус сургуулийн нийгмийн ажилтан Б.Туяа нарын гэр бүл;

• Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 121 дүгээр сургуулийн бага ангийн багш Н.Отгонмягмар, тус сургуулийн бага ангийн багш Б.Баяржаргал нарын гэр бүл;

• Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын Эрдмийн хөтөч сургуулийн хөгжмийн багш Ч.Саранзолбоо, Сүхбаатар дүүргийн 109 дүгээр цэцэрлэгийн бүлгийн багш В.Доржпагма нарын гэр бүл;

• Нийслэлийн Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 75 дугаар сургуулийн биеийн тамирын багш Ч.Отгонбаяр, тус сургуулийн мэдээллийн технологийн багш Б.Шинэцэцэг нарын гэр бүл;

• Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн дизайн технологийн багш Б.Даваа-Очир, тус сургуулийн дизайн технологийн багш Д.Наранхүү нарын гэр бүл;

• Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн физикийн багш Ч.Алтанцоож, тус сургуулийн математикийн багш Ш.Нэмэхбаяр нарын гэр бүл түрээслээд өмчлөх орон сууцны батламжаа гардан авлаа.

2021-2022 оны хичээлийн жилд Боловсролын салбарын шилдэг 9 гэр бүлд түрээслээд өмчлөх орон сууцны батламжийг гардуулан өгсөн. Эдгээр гэр бүлүүд өнөөдөр байрандаа орж, тав тухтай сайхан орчинд амьдарч байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна