​ МАН-д үнэхээр боловсон хүчин алга гэж үү

Moderator
2023/10/06


УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дээр МАН-ын удирдах зөвлөл өчигдөр нэлээд цагаа барав бололтой.

Хэдийгээр Хотын дарга, Түгжрэлийн сайд, ХЗДХ-ийн сайдын албан тушаалд очих  нөхдийн нэр яригдаж, бараг л баттай ноттой  гэж байсан ч  Б.Энхбаяр гишүүн дээр ирээд нэлээд шийрэгнэж.

Нэг үгээр хэлбэл Б.Энхбаяр гишүүнд журмын нөхөд нь  бараг л дүн тавьж их л баалснаас нь харахад түүнд нэг их сайнгүй байдаг бололтой юм. Түүнийгээ ч хурлын үеэр  сануулж  “хэт их попорч, хувийн тоглолт хийх”-гүй байхыг сануулсан ч биз.

Журмын нөхөд нь Боловсролын зээлийн сангийн асуудлыг цухас дурдсан ч түүний “Тэр дор нь эргүүлээд төлчихсөн ш дээ” гэдэг тайлбарт итгэсэн болоод ёстой л тэгсхийгээд өнгөрөв бололтой.  

Харин Боловсролын зээлийн сангийн асуудлыг цөлмөх ажиллагаанд тун гаргуун оролцож, 32.000 ам.доллар авсан түүнийг тухай асуудлыг хариуцдаг  байгууллагын  мэргэжилтэн  баримттайгаар  олонд дэлгэсэн ч сүүлдээ сураг алдарсан нь  асуудал болж мэдэх л юм.

Товчхондоо бол УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Боловсролын зээлийн сангаас авсан 32.000 ам долларыг төлсөн гэх баримтаа олон түмэнд дэлгээд харуулчих хэрэгтэй. Тэгвэл сайдын сэнтийд сэтгэл амар тухалж болно шүү дээ.

Эс тэгвэл Зальтай”, “Луйварчин”, “Дээрэмчин” гэж итгэчхээд багаа ард түмэн ХЗДХ-ийн сайдаас үнэнийг үнэртэж чадахгүй шүү дээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна