Нийслэлийн эрүүл мэндийн газрын газраас бэлтгэсэн агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.
1. Амны хаалт хэрэглэж хэвших
Амны хаалтыг агаарын бохирдол хамгийн өндөр өглөө, орой гэрээс гарахдаа зүүж хэвших нь таны эрүүл мэндийг тодорхой хэмжээнд хамгаална.
Аль болох шүүлтүүртэй маск зүүж хэвшээрэй. Энгийн даавуун эсвэл нэг удаагийн маск нь ханиад буюу вирусийн халдвараас хамгаалах юм.
Шүүлтүүртэй маск нь агаар мандалд байгаа нүүрс хүчлийн хий өөрөөр хэлбэл угаарын хийг шүүх ёстой. Мөн агаарт хуримтлагдаж буй автомашины яндангаас гарах азотын давхар исэл, хүнд металлуудыг микрометрээр шүүх боломжтой байдаг байна.
2. Дархлаагаа байнга дэмжих
Ажил амралтаа зохицуулж, эрүүл хоол хүнс хэрэглэж, дасгал сургуулилт хийж, амралтын өдрүүдээр салхинд гарах зэрэг аргаар дархлаагаа дэмжих нь эрүүл мэндэд тустай.
Илчлэг сайтай хоол идэх нь чухал. Үүнээс гадна ногоо жимс идэж аарц, чацаргана идэж хэрэглээрэй. Мөн өвлийн улиралд нарны тусгал бага байдаг учраас D витаминаа маш сайн нөхөж байх хэрэгтэй. D витамин нь агаарын бохирдол, уушгины өвчлөлөөс сэргийлж байдаг. Агаарын бохирдолтой үед D амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх нь зүйтэй.
3. Гэр доторх агаарын чанараа сайжруулах
Агаарын бохирдолтой үед цонхоо аль болох нээхгүй байх, гэр дотроо агаар шүүгч байршуулах. Мөн өдөрт хоёр удаа чийгтэй цэвэрлэгээ хийж занших нь гэр доторх агаарын чанарыг сайжруулахад тусална.
4. Тамхи татахгүй байх хэрэгтэй
Агаарын бохирдол ихтэй байхад зэрэгцээд тамхи ихээр татвал таны эрүүл мэнд, ялангуяа уушги өвчлөх магадлал өдөр ирэх тусам нэмэгдэнэ гэдгийг эмч нар анхааруулж байна. Тиймээс тамхи татахгүй байх хэрэгтэй.
5. Бага насны хүүхдийг бохирдол ихтэй бүсэд тэвэрч яваарай
Агаар бохирдуулагч тоос, хүнд металлууд, агаараас хүнд хорт хийнүүд нь 1,5 м-ээс доош төвшинд хамгийн ихээр хуримтлагдах, тунах магадлалтай байдаг тул агаарын бохирдлын “оргил” сарууд болон тодорхой цагуудад гадуур гарахдаа бага насны хүүхдээ тэвэрч явж хэвших нь чухал юм. Ялангуяа автозамын хажуугаар бага насны хүүхдээ дэргэдээ хөтөлж явах, замын ойролцоох тоглоомын талбайд салхилуулж, тоглуулахаас зайлсхий.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
59.153.113.164
Ногоон автобусыг мартуулах гэж байн
Хариулах