Өнгөрсөн амралтын өдрүүдэд ногоон автобусны хэрэг мандаж, Төв талбайд улсаараа шахам авто оношилгооны инженер болчих шахлаа. Ингэсний хүчинд нөгөөдүүл нь хуучин автобус гэдгийг нь ч баталчихлаа. Энэхүү дуулианы дараа буюу өчигдөр /2023.010.01/ БНСУ-ын “Daewoo” компанийн удирдлагууд манай улсад яаралтай ирж хэвлэлийн бага хурал хийж төрийн 3 өндөрлөг болон Монголын ард түмнээс уучлалт гуйж толгой гудайлгаад амжсан. Тэд толгой гудайлгасныхаа хариуд “Хуурамч мэдээлэл боловсруулж олонд түгээсэн хүмүүсийг БНСУ-ын Элчин сайдын яамаараа дамжуулж арбитрын шүүхэд дуудах болно” хэмээн мэдэгдсэн. Энэхүү үйл явдлын дараа АТГ болон ЭЦГ-ийнхан хулхи автобус шахдгаараа алдартай “Тэнүүн огоо” ХХК-ийн захирал А.Ганхуягийн гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийж түүнийг гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбатынх нь хамтаар Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Харин дээрх хоёр хүнтэй хамт 2019 оноос хойш Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Түмэнжаргал, 2022 оноос хойш Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг цагдан хорьжээ. Хэдийгээр дээрх албан тушаалтнууд хоригдсон ч гэлээ нийслэлийн ЗДТГ-ын дарга И.Баатархүү, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван нар уснаас хуурай сугарч үлдэж болохгүй. Учир нь ганцхан компанид давуу эрх эдлүүлж 820 автобусыг яагаад ганцхан “Тэнүүн огоо” ХХК-д өгөв гэдэгт И.Баатархүү, Г.Энхтайван нарыг шалгах ёстой. Автобусны нэг бүрийн үнэ нь 400 сая төгрөгийн өртөгтэй гэхээр хэдэн тэрбумаар яригдах мөнгөн дүн гарах учраас тендер үнэн зөв явагдсан эсэхийг нягтлах ёстой байсан гэдгийг хуулийнхан ч асуужээ. Ийм л учраас И.Баатархүү, Г.Энхтайван нар тендерийг ил тод нээлттэй явуулалгүй улсын нууцад оруулж байгаад асар их мөнгөний цавчаа хийсэн юм биш үү гэж харагдаж байна. Мэдээж энэхүү асуудалд хамгийн их оролцоотой хүмүүс нь И.Баатархүү, Г.Энхтайван нар байсан учраас өчигдөр шөнө дөл болтол тэд ЭЦГ-ынханд байцаагдаж, дарга нараасаа аврал эрж, ээрч мууран байцаалтаа өгсөн гэдэг. Хэрвээ тэд татвар төлөгчдийн мөнгөнд хоноцийн сэтгэлээр хандаагүй бол дэлхий даяар авлигачин Монгол Улс гэж эх орныхоо нэрийг гаргахгүй байсан. Учир нь тэд тендерийн худалдан авалтыг улсын нууцад оруулсан учраас ийм зүйл болно гэж огтхон ч тооцоолоогүй. Тиймээс хулхи ногоон автобусны хэрэгт ганцхан “Тэнүүн огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг бус тус хэрэгт хамгийн их хамааралтай хүмүүс нь нийслэлийн ЗДТГ-ын дарга И.Баатархүү, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван нар бөгөөд тэднийг цагдан хорьж татвар төлөгчдийн их хэмжээний мөнгийг хэн, хэнтэй хэрхэн, яаж хуваан авсныг нь ил болгох хэрэгтэй. Үүгээр ч зогсохгүй хүйтний улирал эхэлж буй энэ үед нийслэлийн иргэдийг явгархад хүргэж, эрүүл мэндэд нь заналхийлсэн ялыг тэднээс асуух нь зөв биз ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
66.181.161.139
Үнэн үнэн.
Хариулах