Хүйтэн, сэрүүний улирал ирж, хүүхэд, багачууд байтугай томчууд ч ханиад томуунаас эхлээд хатгаа зэрэг өвчлөлөөс болж эмнэлгийн байгууллагад хандаж байна. Ачааллаа дийлэхгүй эмнэлгүүд багачуудыг балгас болсон эмнэлэгтээ шалан дээр ч болтугай хэвтүүлэхээр авч, эмчилгээ хийх эм, тариагүй ч эргэлт, сахиуруудаар нь авч ирүүлээд болгож байгаа бололтой.
Эмнэлгүүдийн эмчилгээ, үйлчилгээг бүрэн хариуцах ёстой ЭМТ-үүдийн дарга, удирдлагуудыг нь томилохгүй байгаагийн горыг иргэд эрүүл мэндээрээ хохирч төлж байна гэсэн үг.
Гэтэл Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн дарга Ү.Ганболд Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвүүдийг удирдлагагүй байлгасаар байгааг бид өмнө нь мэдээлсэн. Яг нь энэ тохиолдолд эрхэм Хотын дарга Д.Сумъяабазар та, эргэж харж Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийг чинь тэргүүлж буй Ү.Ганболддоо хариуцлага тооц.
Ү.Ганболдод чинь уг нь дээд шатны байгууллага нь болох Төрийн албаны зөвлөлөөс Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн даргад нэр дэвшигч И.Батзаяа, Чингэлтэйн ЭМТ-ийн удирдлагад нэр дэвшигч Х.Чинзориг нар чинь Төрийн албаны шаардлага хангахгүй байгаа учраас өөр хүнээр буюу дараагийн хүмүүсийг оруулж ир гэдэг албан бичиг ирчхээд байгаа шүү дээ.

Атал өнөөх Ү.Ганболд дарга нь юун тэр дараалал, анхааруулга, албан бичиг манатай “Эргэн тойрон, энд тэндээс хүмүүс яриад байна” гэдэг ашиг сонирхолдоо хөтлөгдчихсөн И.Батзаяа, Х.Чинзориг нарыг томилно хэмээн томорч, зүтгэж, зүтгүүлж суугаа нь Засгийн газрын “Шүүр” ажиллагааг үл тоож байгаагийн илрэл биш гэж үү.

Уг нь Засгийн газраас 5 Ш ажиллагааг хэрэгжүүлж байгаа ч эрхэм сайдууд “Шувуу”-нууддаа анхаарлаа хандуулаад “Шүүр” ажиллагаагаа орхигдуулснаас дунд шатны хурган дарга нар чинь ар хударгаар нь ашиг сонирхолдоо хөтлөгдөөд, ая тал зассан албан тушаалын томилгоо хийж байгааг анхаармаар байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
103.212.117.177
СЁҮХБААТАР ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙГ ШИНЭЧЛЭЭЧ. 21ЗУУНД ГАЗРААР ЗУЛААД 22 зЗУУНТАЙ УЧИРАХ БАЙХ.
Хариулах66.181.191.253
Ih zevuun baaachkada ene
Хариулах