Тээр жил Далай лам манай улсад ирэхдээ “Айргаа их ууж, архиа бага уугаарай...” гэж захиад явж билээ. Буддын шашныг шүтдэг монголчууд энэ үгэнд нь бас ч гэж сүжиглэж хэрдээ л архиа багасан нь үнэн. Даан ч архины үйлдвэрлэл нь үнэндээ их учраас “Уугаад дуусгаад өгье... гэж хошигнох маягаар буцаад л архиндаа живэхээс наагуур ууцгаасаар л байгаа нь гашуун үнэн.
Гэхдээ үүгээр мэргэжлийн байгууллагуудын хийж хэрэгжүүлж буй ажлыг үгүйсгээгүй гэдгийг хэлэх хэрэгтэй байх.
Үнэндээ архины хэрэглээ гэхээсээ илүү архины үйлдвэрлэл, архины хатуулгаараа дэлхийд дээгүүрт явж буй ч бидэнд бага боловч ахиц дэвшил бий.
Тухайлбал өнгөрсөн оны эхний хагаст 17 сая литр орчим архи, согтууруулах ундаа борлуулсан бол 2023 оны мөн үед 14.6 сая литр болж, 2.4 сая литрээр буурсан гэх мэдээллээс, согтуугаар үйлдсэн хэргүүд, эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн тоон үзүүлэлтээс ч харж болохоор байгаа юм.
Мөн архидан согтуурахтай тэмцэхийн тулд хуулиасаа, хуулийнхаа хэрэгжилтээс эхлээд, Улсынхаа Ерөнхийлөгчөөс эхлээд ажиллаж байгаа гэж хэлж болно. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 43 тоот захирамждаа “Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах”-ыг чухалчилсан байдаг.
Тиймээс архи үйлдвэрлэгчидтэй архины хатуулагт нь хяналт тавьж, архи худалдаалдаг ААН-үүдэд хуульд заасан хугацааг зөрчин худалдаалж буй эсэхэд, хувь хүнийг архи согтууруулах ундаа шаглаж, дамлаж байгаа эсэхэд гээд шат шатанд нь шалгах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй.
Товчхондоо бол архидан согтуурахтай тэмцэхийн тулд хуулиасаа эхлээд, хуулийнхаа хэрэгжилтээсээ эхлээд, Улсынхаа Ерөнхийлөгчөөс эхлээд ажиллаж байгаа энэ цаг үед их хүмүүн Далай багшийн хэлснээр “Архиа бага ууж, айргаа их ууцгаая” гэж буй хэрэг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна