Багш нар: ЦАЛИНГ 1000 ДОЛЛАРТ ХҮРГЭХ шаардлага хүргүүлж, ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Moderator
2023/09/25

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Багшийн цалинг 1000 далларт хүргэе” гэсэн шаардлагын хүрээнд дэлхийн багш нарын баярын өдрөөр ажил хаялт зарлахаа мэдэгдэж өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус хуралд МБҮЭХ-ны дарга Мөнхбаатар, БГД-ийн 19р сургуулийн англи хэлний багш Болор-Эрдэнэ, МБҮЭХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Энхтуяа болон гишүүн сургуулийн төлөөллүүд оролцлоо.

МБҮЭХ-ны дарга Мөнхбаатар: Бидний зүгээс 2023 оны 9 сарын 11-нд Боловсролын сайд Л. Энх-Амгаланд салбарын хэлэлцээрийг эхлүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдлийн хугацаа хөдөлмөрийн хуулиар 10 сарын 3-нд дуусна. Энэ хугацаанд хэлэлцээр эхлүүлэхгүй бол Монголын багш нар 10 сарын 5-нд дэлхийн багш нарын эрхийг хамгаалах өдрөөр улсын хэмжээнд ажил хаялт зохион байгуулна. Ажил хаялтад нийт холбооны гишүүн 150 гаруй сургууль нэгдэхээ илэрхийлж байгаа.

Хэлэлцээрт орж буй үндсэн саналууд:

                   -   Багшийн цалинг ойрын гурван жилийн дотор 1000 долларт хүргэх

                                                  -  2024 оны 1 сарын нэгнээс багшийн цалинг 60 хувь нэмэхийг шаардаж байна. Түүнээс хойш 50, 50 хувиар нэмэх шаардлагатай

             -  Боловсролын байгууллагын үйлчилгээний ажилчидын цалинг мөн нэмэгдүүлэх

                                           - ЕБС-ийн багш нар анги удирдсаны 10 хувийн  нэмэгдэл авдаг. Ачаалалтай ажилладаг АУБ нарт энэ 10 хувийн нэмэгдэл нь маш бага. Тйимээс 10 хувийн нэмэгдлийг  ангийн сурагчийн тоотой уялдуулж хүүхдийн тоо тутамд 1 хувиар тооцож нэмэх шаардлагыг хүргүүлж байна.

           - Цэцэрлэгийн багшид бүлэг удирдсаны нэмэгдэлийг мөн ЕБС-тай ижил олгох хэрэгтэй 

Энэ дашрамд нийт багш, ажилчдыг цалин хөлсөө 1000 далларт хүргэе, хүний нутагт боолын хөдөлмөр эрхлэхгүй эх орондоо багшийнхаа мэргэжлийн сэтгэл тэнүүн хийцгээе гэж уриалмаар байна” гэлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна