​“Ханжоу-2022” Азийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг тус брэндийн 4 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий хувцас хэрэглэлээр үнэ төлбөргүй бүрэн хангаж ажилласан байна

Moderator
2023/09/25

  Энэ удаагийн Азийн наадамд Монголын баг 403 тамирчин 129 дасгалжуулагч, албаны хүмүүс нийт 532 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Тивийн олимпод 45 Үндэсний олимпын хорооны 12,000 гаруй тамирчид 40 спортын 61 төрлөөр 481 багц медалийн төлөө ур чадвараа сорин өрсөлдөх юм. Олимпын аварга, МУ Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганаар ахлуулсан төлөөлөгчид спортын хувцас хэрэглэлийн 361° компанитай Сиамэн хотноо албан уулзалт хийж “Ханжоу-2022” Азийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг тус брэндийн 4 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий хувцас хэрэглэлээр үнэ төлбөргүй бүрэн хангаж ажилласан байна.


361° нь NBA-гийн тамирчид болон марафон гүйлтийн тамирчдад зориулсан хурд хүч, туулах зам, тамирчны биеийн онцлог зэрэг судалгааны дүнг үндэслэн тусгай зориулалтын пүүз үйлдвэрлэж байгаа спортын хувцас хэрэглэлийн томоохон брэнд юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна