Өргөст торон хашааны цаана суугаад гарч ирсэн хүү... “Гарч ирээд 6 сар болж байна. Ээжтэйгээ очиж уулзаагүй л явна. Тэр газар 8 жил суугаад гарч ирсээн. Сургуулиа төгсөх гээд бөөн баяр хөөр, эрч хүч, бас шалгалтандаа тэнцэх болов уу гэсэн бяцхан айдастай байсан тэр л үедээ найзтайгаа ам мурийж ганц цохиод... тэгээд нэг мэдэхэд эрүүлжүүлэхийн камерт сэрсэн.
Түүний өмнө ээжийн маань хэлж байсан муу муухай үг бүр тархинд бүр бүхий л биеэр минь л шингэчихсэн юм шиг үе үе бодогддог байсан. Цагийн эрхээр бүдгэрдэг ч “Чамайг хэрэггүй төрүүлж...” гэсэн тэр 3-хан үг одоо ч бодогддог. Тэгээд л... ээждээ очиж чадахгүй явна. Гэхдээ ганц эмэгтэй дүүгээ, бас ээжийгээ аймаар их санаж байна. Тэгсэн хэрнээ л очих гэхээр хөл урагшаа явж өгөхгүй, гол дээр нэг юм тээглээд байх юм... гэж яриад нулимсаа унагахгүйг хичээж байв...
Зөвхөн эндээс л эцэг эхийн хүмүүжил хүүхдэд хэрхэн нөлөөлж үр хүүхдийнхээ ирээдүйд ямар том алдаа болж байгааг харж болно.
Бяцхан хүүхдүүд нэгнийхээ бэлэг эрхтнийг хөхөж, үеийн хөвгүүд нэгнийгээ шатаах гэж оролдож, охид нэгнийгээ элдвээр хэлэхдээ олон хүүхэд гаргаж гэртээ удаан суусан авгай нар шиг хараал урсгаж байна. Тэд тэгвэл хэнийг дуурайж байна вэ... Товчхондоо бол тэдний хэрхэн хүмүүжиж байгаа нь таны хүмүүжлийг, хүүхдээ хэрхэн хүмүүжүүлснийг харуулж буй юм.
Тиймээс ирээдүйн сайн, иргэнийг хүмүүжүүлье гэвэл эцэг эх та хичээх хэрэгтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
66.181.181.178
эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэж ардын зүйр үг бий дээ
Хариулах