АН-ын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо /АЭХ/-ны ээлжит ерөнхийлөгчийг сонгох 21 аймаг, 9 дүүргийн 800 гаруй төлөөллийг хамарсан дээд чуулган өнөөдөр болно.
АЭХ-ны ерөнхийлөгч болохоор долоон хүн нэр дэвшин, өрсөлдөж байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Жаргалан, "М-Ойл" группийн захирал Б.Пунсалмаа, Ашигт малтмалын газрын дарга асан Д.Үүрийнтуяа, ҮБХ-ны гишүүн Д.Эрдэнэсувд, АН-ын гишүүн Ц.Уянга, АН-ын гишүүн Н.Одонгуа нар.
Нэр дэвшинэ хэмээж байсан Д.Энхтуяа, Г.Хажидмаа нар “дээд” чуулганы 60 сая төгрөгөө тушаагаагүй учраас хасагдсан.
Одоогоор нэр дэвшигчээр үлдсэн хүмүүсийн ард АН-ын томчуудын хэн нэгэн байгаа хэмээн олон нийтийн хувьд “уяаны” хүн хэмээж буй.
УИХ-ын сонгуулийн өмнө жил зохион байгуулагдаж байгаа бөгөөд АЭХ-ны ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд жагсаалтаар нэр дэвших учраас долоон бүсгүйн хувьд ч цаашдын амбиц мэт болов ч нөгөө талдаа АН-ын нэр хүнд хэр явах суурийг тавилцах нь тодорхой.
Түүнчлэн зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ сонгууль мөн л дүр эсгэсэн үйл явдал гэх болжээ.
Учир нь нэр дэвшигч Б.Жаргалан нь АЭХ-н дэд ерөнхийлөгч бөгөөд дүрмээрээ дахин дахин нэр дэвших боломжгүй гэх. Түүнчлэн АЭХ нь Эмэгтэй манлайлагчдыг бэлтгэх 30300 төсөл хэрэгжүүлж байсан бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсан гишүүд өнөөдрийн дээд чуулганд саналын эрхтэй оролцож 800 гишүүн гэнэ.
Хэрвээ тийм бол өнөөдрийн АЭХ-ны ерөнхийлөгч нь Б.Жаргаланг сонгох хайрцагт хэдийнэ орчихсон гэсэн үг.
Юутай АН-ын эмэгтэйчүүд лидер сонгох уу, хэн нэгний уяаны хүнийг “өргөх” нь үү гэдгийг харж л байя даа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна