Улирал солигдох, хичээл, сургууль эхэлсэн энэ үеэс эмнэлгүүдийн ачаалал нэмэгддэг. Гэтэл албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчлөөс болж нийслэлд л гэхэд хоёр ч дүүргийн Эрүүл мэндийн төв удирдлагагүй байсаар удаж байна.
Тухайлбал, хамгийн их ачаалалтай гэгддэг Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв.
Тэдгээрийн удирдлага, дарга нарыг сонгон шалгаруулалтын дагуу томилдог. Тэгэхээр тодорхой шалгуур давсан үзүүлэлттэй, мэргэжлийн, туршлагатай, чадварлаг боловсон хүчин, эмч байх ёстой гэсэн үг.
Харамсалтай нь Нийслэл дэх салбар зөвлөлийн дарга Ү.Ганболд бөгөөд мань нөхрийн балгаар со нгон шалгаруулалтад тэнцэхгүй нөхдийг дээрх Эрүүл мэндийн төвүүдэд томилохоор улайрч байгаа аж.
Арга ядахдаа Төрийн албаны зөвлөлөөс Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлд албан бичиг хүртэл илгээжээ.
Түүнд нь Эрүүл мэндийн төвүүдийн удирдах албан тушаалтан болгох гээд байгаа И.Батзаяа, Х.Чинзориг нар чинь Төрийн албаны шаардлага хангахгүй байсныг нь анхааруулж, Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын тодорхой заалтуудыг зөрчсөн гэдгийг ч дурдсан байна. Тиймээс тухайн сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсээс онооны дарааллаар дараагийн оролцогчдыг нэр дэвшүүл гэсэн байна
Гэсэн ч түүнээс хойш бүтэн долоо хоноход Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөл үзээгүй, хараагүй, сонсоогүй мэт чимээгүй байгаа юм.
Уг нь эрх баригчид, Төрийн алба тогтвортой меррит зарчмаар явна, чадварлаг боловсон хүчин сонгон шалгаруулалтад тэнцэж байвал албан тушаал ахихад асуудалгүй гэхчлэн ярьдаг. Харамсалтай нь энэ нь зүгээр л олон нийтийн өмнө үзүүлж буй жүжигчилсэн тоглолт гэлтэй байгаа нь дээрх сонгон шалгаруулалтд журмын дагуу явагдаагүй гэдгээс бэлхнээ харагдана.
Тодруулбал, Төрийн албаны зөвлөл нь хууль, дүрэм, журмынхаа дагуу ажиллахыг хүсээд ч дунд шатныхан, салбар зөвлөлийн дарга нар өөрсдийн хүссэн хүнээ төрийн албанд томилохоор улайрч байгаа нь энэ.
Энгийнээр албан тушаалын төлөө “хурган” дарга нар тулалдаж буй мэт харагдавч үүний цаана эрүүл мэндийн салбар ид ачааллын үеэр дарга, удирдлагагүй “дэнтэй, дунтай” л ажилласан нэр зүүгээд байгаа юм биш үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
202.55.188.87
Эхнэр нь хувийн эмнэлэгтэйшд НЭМГ-н дарга Л.Төмөрбаатараас тусгай зөвшөөрлөө гаргуулсаны хариуд ХААИС-г ХАА-н бүтээгдэхүүний чанар, ариун цэврийн үнэлгээ" мэргэжлээр төгссөн хүнийг Эмч хүн ажиллах ёстой, хүн нь ажиллаж бсн Эх барих нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ хариуцсан албан тушаалд бүртгэж мөн ондоо хүний нөөцөөр нэр дэвшүүлсэн байдаг, 2023.06.15-нд НЭМГ-н Ахлах түшмэл-н сонгон шалгаруулалиад нөөцөд бүртгэлгүй, байхгүй Б.Батцоож-г бүртгэн Хэлтсийн даргаар томилсон байдаг. ТАЗ-н нийслэл дэх салбар зөвлөлийн даргын нөхөр нь Батцоож-н эхнэртэй, дээр дурьдсан ХААИС төгссөн туслах хүшхэнтэй ах дүүсийн хүүхдүүд бөлнөө
Хариулах103.57.92.220
Үнэнчийн Ганболд Ээж нь хятад хүн шүү дээ. Уг хүн нь бол давгүй. Хөгшрөх тусмаа л төрхөндөө ороод л байна даа
Хариулах139.5.219.230
Гаргасан тогтоолыг нь өөрчлүүлэх эрх мэдэл байдаг л юм байна лээ шалгалт өгөөд тэнцээд гараад ирсэн хүнийг хэдэн талаас нь дарамтлаад ажиллах сонирхолгүй болгоод өөрсдийн хүмүүсийг хууль зөрчин ажиллуулсаар л байгаа шд
Хариулах