2023 оны 2-р сарын 9-нд Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хуралдсан АН-ын их хурлаар Л.Гантөмөрийг сонгогдсоныг Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу явагдсан байна гэж үзэж, түүнийг улсын бүртгэлд бүртгэснээр, хоёр ХЭГ-тай болоод байсан тус намын хуваагдал дууссан билээ.
Үүнээс хойш Л.Гантөмөр Х.Баттулгын гэх талаас гэрчилгээ, намын байраа, С.Эрдэнийн гэх талаас намын тамгаа тус тус авсан юм.
Тамгатай, байртай, гэрчилгээтэй болсон АН-ын дарга Л.Гантөмөр үүнээс хойшхи дийлэнхи хугацааг намын гишүүдтэй уулзах, тэднийгээ идэвхжүүлэх ажилд зарцуулсан ба саяхнаас өөртэй нь хамтран ажиллах намын удирдах албан тушаалтнуудыг томилж эхлээд буй.
Ингэхдээ аль болох бүх фракцийн ашиг сонирхлыг тусгаж буй гэх агаад иймээс ч АН 15 дэд даргатай болсон юм.
Гэхдээ түүний бүх фракцийн ашиг сонирхлыг хангаж буй гэдэг нь ерөнхий тайлбар бөгөөд яг нарийндаа бол Ц.Элбэгдорж талынхныг гол албан тушаалууд дээр тавьж, Х.Баттулгын талыг шахах бодлого баримталж буй аж.
АН-ын Тэргүүн Дэд Даргад гэхэд л Х.Баттулгын талаас С.Ганбаатарыг, Ц.Элбэгдоржийн талаас С.Баярцогтыг сойж байсан юм. Үр дүн нь С.Баярцогтын талд гарсан. Тэр бүү хэл намын удирдах зөвлөлөө даргалах, УИХ-ын 2024 оны сонгуульд сурталчилгааны кампанит ажил удирдах ажлыг ч АН-ын Тэргүүн Дэд Дарга болсон түүнд найр тавьж өгсөн. Л.Гантөмөр С.Эрдэнийг ч хоосон үлдээгээгүй бөгөөд түүнийг саяхан АН-ын даргын зөвлөхөөр томилжээ. МоАХ талаас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ын даргын ахлах зөвлөхөөр томилуулах санал гаргасан аж. Гэвч Л.Гантөмөр С.Ганбаатарыг биш С.Баярцогтыг сонгосон шигээ мөн л Х.Баттулгыг бус С.Эрдэнийг сонгосон нь зөв гэж үзсэн бололтой.
Э.Мягмар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
122.201.23.186
Tulga ah mine dee
Хариулах103.212.117.45
Улсын Ерөнхийлөгч байсан хүн нэг намын тэр тусмаа ялагдсан намын даргын зөвлөх хийж тэгж доош орохгүй байлгүй. Өөр хийх, бодсон юм байгаа биз.
Хариулах202.70.34.98
ЭНЭ НАМ СҮЙРСЭН
Хариулах103.80.211.177
Баттулгад өөр хийх зүйл их бий.
Хариулах66.181.187.136
Ёстой маш муу сонголт хийжээ .
Хариулах