МҮХАҮТ-ын XXI их хурал өнөөдөр, яг одоо эхлэх гэж байна. Гэвч тухайн хуралд оролцохоор цугласан зарим аж ахуйн нэгжийн төлөөллийг оруулахгүй “хашиж” байна. Учир нь тэднээс гэнэтхэн нийгмийн даатгалыг нь шалгана гэх хачин, жигтэй асуудал үүсгэж байгаа аж. Ингэхдээ бүр НДШ төлсөн байх ёстой гэдэг шалгуур тавьжээ. Өмнө нь энэ тухайгаа мэдэгдээгүй бөгөөд үнэндээ аж ахуйн нэгжүүд элдэв татвар, шимтгэлээс болж дампуурлын ирмэгт тулж, өөрсдийнх нь эрх ашгийг хамгаалах ёстой ганц байгууллага болох МҮХАҮТ-ын их хуралд оролцож, үзэл бодлоо илэрхийлэх, ерөнхийлөгчөө сонгох гэтэл ийн давхар дарамтад орж байгаа аж.
Ингээд ч зогсохгүй хурал зохион байгуулагчид хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг оролуулахгүй, мандат олгоогүй хэмээн ихэд хаалттайгаар хурлаа эхлүүлэхээр “улайрч” байна.
Энэ нь одоогийн удирдлагууд эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд хурлын төлөөлөгчдийг хайрцаглаж, аливаа дотоод асуудлаа олон нийтэд мэдээлэхгүй гэсэн далд санаархал гэж харагдаж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
66.181.160.121
Татан буулгавал таарна
Хариулах202.126.90.132
Ашигтай болоод л алалцаж байгаа биздээ, тэрнээс аж ахуй нэгж, иргэдээ гэсэн сэтгэлээр хийх юм бол ямар ч ашиггүй шүү дээ
Хариулах202.55.188.106
Гэнэтхэн ч гэх шиг анхнаасаа тавьсан шаардлага шүү. Нийгмийн даатгал төлдөггүй мөртөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага гэж юу бсын.
Хариулах