“СU”-д хэн дархан эрх олгосон бэ

Moderator
2023/09/19


Аливаа хууль тогтоомж нь тодорхой зорилттой байдаг. Тэгвэл Архидан согтуурахтай тэмцэх тухайтай хууль”-ийн зорилтод “Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах /үйлчлэх/, хэрэглэх, архидан согтуурахтай тэмцэх, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна” гэж заасан байдаг. Гэтэл энэ хууль алхам бүрдээ бүдэрч байна гэхэд нэг их хэтийдсэн болохгүй. Ингэж хэлэхийн учир нь баар цэнгээний газар, караоке дэн буудал, буудлууд гээд бүгд л архинд тулгуурлаж  үйл ажиллагаагаа явуулдаг  юм байна гэх байдал ажиглагддаг.

Ганцхан жишээг дурдахад Монголын зах зээлд “СU” гэх дэлгүүр үүд хаалгаа нээгээд даруй 5 жил байна.  Тэгвэл энэ дэлгүүрүүд архи согтууруулах ундааг шөнийн 03:00 цаг хүртэл зарж  архинд донтож, архины хамааралтай болж байгаа  залуус тийш хуйларч ““СU” САЙН”  гэх хандлагатай болоод удаж байна.

Гэхдээ бүх “СU”   архи, согтууруулах ундаа зардаггүй гэдгийг энд дурдах нь зүйтэй бөгөөд  эдгээрийг зардаг хэдхээн салбарыг  нь хүчний байгууллагын  том боссуудынх гэж ярьдаг нь ч үнэний ортой байж мэднэ. Ингэж хардахын учир нь  ямар ч “Аргүй” нэгэн  үүр шөнийн зааг хүртэл  буюу 03:00 цаг хүртэл  хууль зөрчөөд архи зараад байж байхгүй нь тодорхой шүү дээ.

Уг нь 8 нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг дэлгүүрүүд 00:00 цагт хаах ёстой бөгөөд хууль дүрэм журмаа биелүүлдэг нь яг  цагтаа хаадаг. Хэрэв хууль зөрчвөл тэдний тусгай зөвшөөрлийг нь  хураах хүртэл арга хэмжээ авдаг.

Тэгвэл “СU”-гийн энэ  даварсан үйлдлийг хазаарлаж Монголоор дүүрэн ажилгүй залуусаа  архинд бүр мөсөн живхээс нь өмнө арга хэмжээ  авъя.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.101
    2023/09/22

    Уучлаарай миний санахаар 11:45 минут аас өглөөний 7:00 цаг хүртэл зардаггүй шөнө орход архиний лангуугаа хөшгөөр хаасаг байдаг (ажилдайг байсан шүү)

    Хариулах
  • 202.126.89.19
    2023/09/19

    Harin ch shagiin ym unetei, zarlaa ch dotroo uulgadaggui bolohoor amar bdgshde hutsna biz hahh

    Хариулах
  • 139.5.219.10
    2023/09/19

    vg vseg nairuulgazvin aldaatai yum niitleh yumaa tgleech cu cin 8n neriin baraanii delgvvr bish bvhel bvten convienence store yadj zow bichij nairuuldg bolchhoood shvvmjildg bmaarin arhi awh esehn tr hvmvvsin sngolt harinch oyutn zaluusiiig ajliin bairaar sn hangaj ogch bgashd

    Хариулах
  • 66.181.161.38
    2023/09/19

    mdkue

    Хариулах