ЦХХХ-ны сайд Н.Учрал: Автотээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн “E-Mongolia”системд байршууллаа. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулснаар төрийн байгууллагын ажлын өдөр, ажлын цагаас үл хамааран Автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний үйлчилгээг киоск машинаар дамжуулан 24 цагийн хэдийд ч авах боломжтой боллоо.
Энэхүү тээврийн хэрэгслийн өмчлөл шилжүүлэх үйлчилгээг хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд хурууны хээгээр баталгаажуулан, тоон гарын үсгээр өмчлөл шилжүүлэх цахим хэлцэл буюу цахим гэрээг байгуулан хийж байна.
Цахим хэлбэрээр гэрээ, хэлцэл байгуулж буй анхны жишээ гэж хэлж болох бөгөөд энэ нь өнөөдрийн байдлаар олгогдоод байгаа 736,844 цахим гарын үсгийн хэрэглээг дэмжсэн үйлчилгээ болж байгаа юм.
Цаашид тоон гарын үсгийн энэ мэт хэрэглээг дэмжсэн үйлчилгээ, системүүд бий болсноор цахим шилжилт жинхэнэ утгаараа хийгдэж, өнөөдрийн тулгамдсан асуудал
болсон түгжрэл түүнээс үүдэлтэй алдагдаж буй цаг хугацааг хэмнэж, төрийн болон бусад үйлчилгээг цахимжуулан, үйлчилгээг хурдан шуурхай хүргэх боломжийг бий болгоно.
Төрийн үйлчилгээний киоск машин дээр өмчлөл шилжүүлэгч болон өмчлөх эрх хүлээн авагч хоёр иргэн нь хүрэлцэн ирснээр татвар, торгууль, замын хураамж болон тэмдэгтийн хураамжийг төлж, шилжүүлэх шаардлагыг хангаснаар тээврийн хэрэгслийн өмчлөл шилжүүлэх цахим хэлцлийг байгуулан өмчлөлийг шилжүүлнэ.
Өмчлөл шилжүүлсэн цахим хэлцэл нь И-Монгол цахим системд байрлах үндэсний цахим шуудангаар тухайн хоёр иргэнд очих бөгөөд өмчлөл хүлээн авсан иргэний тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ мөн И-Монгол систем дээр үүснэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
103.212.119.130
ЧУХМАА ЧУХАМ. МЕТРО БАРИАЧЭЭ. ГАЛТ ТЭРЭГНИЙ ЗАМ МЕТРО БАРИХГҮЙ ГҮРИЙГЭЭД БАЙДАГ НЬ ЛУЙВАР Л ХИЙХ ЗОРИЛГОТОЙ.
Хариулах66.181.185.64
Ёстой нээрээ хэлэх муу үг ч олдохгүй гомдмоор хүмүүс 30 жил Монголыг НАМ нэрээр сүйтгэлээ. Цавьчаа Хахуулиа НАМ -аа хойш нь тавиад эх орноо боддог хүмүүс хэзээ нэгэн цагт төрнө гэж бодоод л үхэцгээхээс.
Хариулах