Масс мангартахаа больсон шүү...

Moderator
2023/09/18

Сонгуулийн марафон аль эрт эхэлж зарим нэг гишүүд тойрогтоо ажиллах нэрээр сурталчилгаагаа эхэлчхээд их л маадгар байгаа нь ч бий.

Тун сайхандаа нөгөө “Нүүрсний хулгайн хэрэг” бас л эвгүйдээд явчихсан. Тодруулбал олонд “Нүүрсний хулгайч” гэж тохоон зааж чичилсэн нөхөр нь өнөөдөр 9 сар хоригдсоны дараа гэнэт дуу орж “ Намайг захилгаар яллаж байгаа”, Ял төлөвлөчихсөн л дөө. Гэхдээ модон жорлон, жагсаал цуглаан зохион байгуулсан... гэх хэргээр ял үүрүүлэх гэж байгаа. Ёстой тийм юм байхгүй шүү. Ингэвэл харин ч үзэж тарж үсэрч наалдана гэж мэдээрэй...” гээд  хорихоос  төрийн 3 өндөрлөгийн нэгд хаягласан нь сошиалаар цацагдсан. Харин хариуд нь Ерөнхий сайд “Авлигачидтай хатуу тэмцэнэ гэсэн байхаа, би...” гэж хариулсан бол зарим сайтууд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн замнал буюу гинжин хэлхээ шиг болсон асуудал гээд хөндсөн байв.

Үүнийг  өгүүлэхийн учир нь энэ үйл явцыг булт олон “Сонгуулийн шоу” гэж харж байна.

Нөгөөтэйгүүр  “МАСС МАНГАР, ТЭНЭГ  БАЙХ ТУСМАА САЙН” гэдгийн товч бөгөөд тод жишээ гэж харагдсан тул олны зүгээс бухимдаад эхэллээ.

Улстөрчдөд хаяглахад ард олныг ийм байдлаар хардаг байсан бол, тархи, сэтгэлгээгээ, бүр наанадаж нүдээ, шилээ солих цаг болж гэж хэлмээр байгаа юм.

Ийнхүү улстөрчдийн сонгуулийн марафон эхлэхтэй зэрэгцээд ард олны дунд “ Энэ 76-гаас нэг салж амрах юм шүү... Тэгж байж л улс эх орон тунгалагшина. Энэ удаа инженр, багш, эмч, эрдэмтэн нараа түлхүү сонгох юм шүү. 

Энэ сонгуулиар сонгосон шиг сонгож чадахгүй бол Монгол Улс мөхнө, эдийн засггийн хямрал нүүрлэсэн энэ цаг үед эргэж сэхэх гэж өчнөөн хугацааг зарцуулна. Тэгэхээр “Мангарын дүрд тоглож байгаад ёстой нам авна даа” гэж "Мангар" гээд байгаа МАСС чинь хэлэлцэж байна.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.101
    2023/09/18

    СОНГОХ ГЭЭД СОНГОЛТ АЛГА БАЙНА Ш ДЭЭ АН ГЭХЭЭР БАЯРЦОГТ МЭТ НЬ БАЙНА ТЭГЭЭД ЯАХЫН

    Хариулах
  • 139.5.216.172
    2023/09/18

    Мангарынханы гайгаар монгол чууд ядуу буурай ард түмэн болж дууслаа тэд сүүлийн 26жил д дангаараа төр барьсан бна 33тэрбум долларын өрөнд орсон байна нэг иргэн 30сая ын өртэй яахвээ сүүлийн 7жил д 10тэрбумын долларын зээл авсан түүгээр юу бүтээв ман гарууд

    Хариулах