Монголын Үндэсний Худалдаа аж үйдвэрийн танхимын их хурал 2019 оны II сард болж О.Амартүвшин Ерөнхийлөгчөөр сонгогдсон байдаг. Тухайн үед тус танхимын санхүүгийн жилийн эцсийн тайлангаар дансанд нь 7.5 тэрбум төгрөг байсан байна. Энэ хөрөнгө мөнгийг шинэ ерөнхийлөгч болох О.Амартүвшинд хүлээлгэн өгчээ.
Тэрээр дөрвөн жил энэ танхимын ерөнхийлөгчөөр ажиллахдаа санхүүгийн тайлан мэдээллийг гишүүддээ өгдөггүй, хяналтын зөвлөлийн шаардлагыг хүлээж авдаггүй, тойм төдий мэдээлэл өгөөд орхидог байсан гэнэ. Тус танхимын ээлжит их хурал болох гэж байгаатай холбогдуулан гишүүд дээрх хөрөнгийн зарцуулалт болон төсөв, хөрөнгийн тайлангаа тавихыг О.Амартүвшингийн багийнханаас шаардах болсон байна. Учир нь Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын нэрээр гадаадын олон экспо, арга хэмжээний урилга заллаганд гишүүд явдаг байсан. Гэтэл Арабын Дубай хотоос 100 бизнесийн нөхдийг даах ёстой арга хэмжээнд Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга нар ах дүү, хамаатан садан, гэр бүлээ үнэ төлбөргүй зардалд багтаан авч явсан байна. Энэ мэт тус танхимд аудит хийх, санхүүгийн тайлан мэдээллийг нягтлахыг гишүүд нь шаардах болжээ. Ялангуяа орон нутгийн гишүүн байгууллагуудаа хотоос өөр газар болох арга хэмжээнд огт оролцуулдаггүй тухай гомдоллож байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
139.5.216.196
ХОГИЙН СДА НАР БАЙСАН БАЙНАШДЭЭ
Хариулах59.153.114.221
нэхэх хэрэгтэй, ах дүү хамаатан садан, амраг хүүхнүүдээ авч явсан
Хариулах