Бие давхар эмэгтэйг ХОЁР хүүхдүүдийн хамт аварчээ

Moderator
2023/09/18

Өчигдөр 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 21 цаг 10 минутад Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд иргэн О-гийн байшинд гал гарч байжээ. Тухайн үед Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн гал унтраах, автомашины жолооч ахлагч Х.Баттулга харуул ээлжнээс буугаад амарч байхдаа гал гарч байхыг харж гал унтраах анги хүрэлцэн ирэх хугацаанд тус байшинд байсан эхнэр Д, (бие давхар) хүү Т 6 настай, охин Х 11 настай (галд түлэгдсэн) 2 хүүхдүүдийн хамт аварч, гарсан гал түймрийг шуурхай унтрааж 3 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Галлагааны улирал эхэлсэн энэ үед угаартах, гал алдах эрсдлээс сэргийлж, пийшэн, яндангийн бүрэн байдлыг хангаж галлагаа хийхийг Онцгой байдлын газраас зөвлөж байна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.10
    2023/09/18

    Гал унтраах ангийн жолооч айлын байшин шатахыг харсан юм уу, эсвэл өөрийнхөө гэрийг шатахыг харсан юм уу. Өөрийнх нь эхнэр хүүхэд юм уу. Бичих ур чадвар, найруулга ямар муу сэтгүүлч вэ

    Хариулах