Засгийн газрын 2023.09.06-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн цагдаагийн албаны дарга хурандаа Т.Сүхболдыг Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилсон.
Шинээр томилогдоод буй Т.Сүхболд нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн, 1997 онд Нийслэлийн 67 дугаар бүрэн дунд сургуулийг төгссөн бөгөөд ажлын анхны гараагаа 1998 оноос Дүүргийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаагаас эхлүүлж, 1998, 2000 онд Нийслэлийн цагдаагийн газрын “Хөдөлмөрийн аварга цагдаа”-аар шалгарч Цагдаагийн академид суралцах эрхээр шагнуулж байжээ.
Түүний хувьд сургууль төгсөөд эргүүлийн цагдаа, хэсгийн төлөөлөгч, эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч, тасгийн дарга, хэлтсийн дарга, Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга, даргаар ажиллаж цагдаагийн дээд цол авах хүртэлээ мерит зарчимаар дэвшсэн гэдгээр алба хаагчдынхаа дунд нэр хүндтэй байгаа бололтой.
Шинэ дарга цагдаагийн байгууллагыг орчин цагийн хууль сахиулах байгууллага болгон шинэчлэл хийх ажлыг эхлүүлсэн гэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
103.140.10.196
Шударга л бай.!
Хариулах79.110.54.250
АМжилт хүсье
Хариулах