Орбита эмнэлэгт 59 хоногийн өмнө хагалгаанд орж хохирсон иргэн мэдээлэл хийж байна. Тухайн иргэн нь орон нутгаас нийслэлийг зорьж Орбита эмнэлэгт хагалгаанд орсон юм. Тухайн иргэн ажил хөдөлмөрөө эрхлэж байх хугацаандаа нэг нүдэндээ гэмтэл авч улмаар Орбита эмнэлэгийн үзлэгт орж зөвлөгөө авчээ. Тухайн үед эмнэлэгийг зүгээс хагалгаа хийх шаардлагатай гэсэн онош тавьж хагалгаанд оруулсан боловч тус хагалгаа үр дүнгүй болж дахин хоёр удаа хагалгаанд орсон аж. Эмч нар нь 3-6 сарын дараа асуудалгүй эдгэнэ гэж хэлсэн өнөөдрийг хүртэл эдгээгүй биеийн байдал нь улам дордож буйг хэллээ. Тэрбээр “Миний бие 59 хоногийн хугацаанд хохирол гомдлоо барагдуулахаар хууль дүрмийн дагуу төрийн байгууллагуудад хандаж явлаа. Төрийн алба, Орбита эмнэлэг аль аль нь дорвитой шийдвэр өгсөнгүй. Харин ч бүр намайг айлган сүрдүүлж явдаг газраараа яв, юм олж долоохгүй гэж доромжилж байна. Яг өнөөдрийн байдлаар Орбита эмнэлэгийн зүгээс хохирол гомдлыг барагдуулахгүй гэсэн байр суурьтай байгаа. Нэг нүд маань төрөлхийн хараагүй, нөгөө нүдийг минь зүгээр болгоно гэж хагалгаанд оруулаад бүр дордууллаа. Энэ хагалгаанаас болоод бүрэлзээд сааралтаад байгаа цаашдаа хараа улам муудвал хорвоог тэмтчиж явах болно. Өнөөдөр Орбита эмнэлэгийн Удвал намайг өрөвдөж байна гэнэ. Өрөвдөж байвал миний хохирлыг барагдуулаад өг гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
103.57.95.227
Энэтхэгийн нүдний эмнэлгүүд дэлхий дээр хамгийн сайн гэх юм билээ, тийшээ явбал гэж бодлоо
Хариулах103.212.117.21
ee burhanmin tsagdaa shuuh ajilaa hiigeechee
Хариулах139.5.218.241
Өвчин өвчний дотор оос хамгийн аймшигтай нь нүд сохрох шү Та нүдээ боогоод нүдээ аниад 50 алхаад үз гудамжинд шү
Хариулах103.212.116.233
Үнэхээр үнэн