Их Эзэн Чингис хааны түүхийн нэгээхэн хэсгээр Өвөр Монголчууд аялал жуулчлалын бүс бий болгож, гадны жуулчдыг татаж байна.
Өвөр Монголын баруун өмнөд хэсэгт орших Ордос хотод “Чингисийн онгон” гэх нэршилтэй цогцолбор газар бий. Чингисийн онгон өнөө хэр нь олдоогүй атал юунд ийнхүү нэрлэсэн бэ гэвэл...
Бөөгийн шашны ёсоор бурхан болж буй хүний эцсийн амьсгалыг шингээн авсныг тухайн хүний онгон гэж үздэг. 1227 онд Чингис хаан Тангууд улсыг мөхөөгөөд тэр жилийнхээ долдугаар сард нь насан эцэслэсэн бөгөөд Түрэмгий сууринд дагаж явсан үр хүүхэд, жанжин сайд нь бөөгийн ёсоор цагаан тэмээний магнайн ноосыг Чингис хааны аманд тавьж сүнсийг нь шингээж аваад түүний хэрэглэж байсан эд хэрэгслийг нь цагаан ордонд оршуулан тахисан.
Цаг төрийн үймээнээс болж Чингис хааны онгоныг тайж тахиж ирсэн шар дархадууд онгоныг залан Алтайн нуруу хүртэл нүүж байсан боловч эцэстээ Монь уулын энгэр Бортохойд ирж нутагласнаас хойш Ордост тахьдаг болсон” гэж хөтөч бүсгүйчүүд тайлбарладаг.

Бүр алтан ташуураа унагаасан газар гэж овоо босгож, жуулчдыг гурвантаа тойруулж байх жишээтэй.
Угтаа бол Чингис хаан Онон мөрний Дэлүүн болдог хэмээх газарт төрсөн нь “Монголын нууц товчоо” сударт бий. Одоогийнхоор Хэнтий аймгийн Дадал сум билээ. Энэ гагцхүү үнэнг бид яагаад ашиглаж чадахгүй байна вэ. Их Эзэн Чингис хааны өлгий нутгийг аялал жуулчлалын хамгийн том бүс болгон хөгжүүлэх боломж бий бөгөөд бид агуу түүхийн эзэд нь.
Үнэндээ бид Чингисийн удам гэж цээжээ дэлддэг ч улсын мөнгөн тэмдэгт, төв талбай, Цонжинболдогоос өөрөөр гадны улсуудад үзүүлж харуулах зүйлс ховор юмсанж. Цагтаа дэлхийн талыг эзэлж явсан Чингис хаан хаана төрсөн нь юу юунаас илүү чухал баймаар...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
202.21.107.26
Gehdee Hentiqid haanii nertei arhi uildverleegui shuu Chi l haanii nertei arhi gudarch munge ugaagchdiig sanhuujuuldeg
Хариулах84.136.92.22
Хэнтийд хааны нэрээр мөнгө угаах л ажил хийж байна
Хариулах