“Цалингийн бодит хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлнэ” гэх амлалтыг маш олон жил сонсож ирсэн. Тэр тусмаа УИХ-ын сонгууль болгоны өмнө шандас сорьж, парламентын суудалд тухлахаар улайрдаг улстөрчдийг бүр ч тод томруун, бүр ч цовоо цолгиун дуугаар ярихыг нь хэчнээн ч удаа сонсов доо. Гэтэл өнөөдөр яг л бахь байдгаараа.
Бас иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулна гэсэн бүр ч байхгүй. Ядуурлыг 2 дахин бууруулах биш харин ч 2 дахин ихэсгэсэн тул өнөөдөр 4 хүний 2 нь ядуу амьдарч байгааг мэргэжлийн байгууллагууд судалгаагаар гаргасан тухайгаа алхам тутамд дурдаж байна.
Мөн “Банк, санхүүгийн тогтолцоог бага, дунд орлоготой иргэдийг дэмжихэд чиглүүлж, иргэдэд бага хүүтэй ЗЭЭЛ ОЛГОНО” гэж чихэн дээр нь цэцэг ургуулж, зүрх сэтгэлд бяцхан ч болов гэгээ тусгаж, итгэл төрүүлсэн ч өнөөдөр бас л байдаггүй.
Бас “Зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувиас хэтрүүлэхгүй болгоно” гэсэн. Энэ амлалтыг дагаад гадаадын банкийг оруулж ирэхгүй байх цор ганц арга бол “Зээлийн хүүг 1 хувьд хүргэх” гэж ирээд үнэхүү үнэмшилтэй жүжиглэсэн.
Тэр ч бүү хэл “Өрхийн бичил бизнесийг дэмжиж, хүүгүй, барьцаагүй дэмжлэг үзүүлнэ” Ер нь энэ бодлогыг барьж гэмээнэ хүн ам ядуурлаас суга үсрээд гарчихна” гэх зэргээр хэчнээн ч олон удаа тархи угаасан. Гэтэл өнөөдөр эдгээр амлалтуудын аль нь ч биелээгүй учраас ард түмэн УЛНЫХАН руу эрчимтэй маршилж байна.
Гэхдээ жил хүрэхгүй хугацааны дараа сонгууль болох гэж байна. Юу гэж донгодсон ч итгэхгүй нь тодорхой бөгөөд их донгодох тусам нь бүр ч итгэхгүй гэдгийг л мартав, та нар.
Ард түмнийг тэнэг, ядуу байлгах сонирхол чинь энэ хүрээд эцэслэж байгаа шүү...” гэх ийм утга бүхий яриа хаана л бол хаана сонсогдох болж.
Учир иймд улстөрчид арай өөрөөр сэтгэхгүй бол “Нэг хувийн хүүтэй зээлээ авъя аа, тэгж байж л сонгуульд оролцоно шүү” гээд гэдийгээд хэвтчихэж мэдэхээр л байна. Тэгээд ч ард түмэн тэнэг биш. Хэзээнээс нааш “Мэргэн ард” гэсээр ирсэн түүхтэй гэж байгаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна