“Нохой нь хүн хазвал иргэнийг 5.4 саяар торгож, нийтэд тустай ажил хийлгэнэ“


Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие мах бодийг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх юм байна.

Тодруулбал,  орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол 450.000-5.400.000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол 5.400.000-27 сая төгрөгөөр торгох, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.30
    2023/09/10

    Миний 4 настай зээ хүүг нохой урж тасдаж хаясан. Хөл гарюу ч үгүй ураад, бүүр үүрлүүгээ чирээд явж бхд нь хүн аварсан. Зөндөө оёдол тавиулж эмнэлэгт сар хэвтсэндээ. Эзэн нь яаж бн гэж ганц хоёр асуугаад л өнгөрсөн

    Хариулах
  • 103.57.92.53
    2023/09/10

    Үнэн юм уу? 100k-р торгоод өнгөрдөг юм бн лээ ш т

    Хариулах
  • 59.153.86.24
    2023/09/09

    Торгохоос гадна эзэнд нь хариуцлага тооцдог байх хэрэгтэй шдээ нохой ч гэсэн бас араатан амьтан биздээ айлууд нохойтой байж сайн уядаггүй Хашаагаа битүүлж янзалдаггүй хүн дүү нохой нь дайрхаар нохойгоо хорих биш нохойноос айгаад байж хүнийг загнадаг хүмүүс зөндөө байдаг хороо захиргаанд нь хэлсэн шд тоодоггүй

    Хариулах