Хотын даргаа, энэ бас юу болоод байна вэ

Moderator
2023/09/08

“Ардчиллын буян” буюу “ХУВЬЧЛАЛ” гэх дээрэм өнөөдөр ч үргэлжилсээр л байна. Энэхүү үргэлжлэл нь өнөөдөр хүүхдийн эрхийг зөрчиж, түгжрэлд бүр мөсөн автчихаад байгаа нийслэлд  улам л дарамт болох нь.

Тодруулбал БЗД-ийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт цэцэрлэгийн барилгыг нураагаад  суурин дээр нь  16 давхар орон сууц, хувийн цэцэрлэг, сургууль  барих юм гэнэ. Барих юм ч гэж барилгын ажлаа эхэлсэн тул оршин суугчид бухимдаж жагсаал цуглаандаа ч хүрч.

Хотын даргаа, таны “Нийслэлд 6-гаас дээш давхар барилга бариулахгүй...” гэсэн захирамж үнэн хэрэгтээ хэрэгжихгүй байна гэдгийг оршин суугчид хэлж байна.  Нөгөөтэйгүүр нөгөө “Авлигаl хороолол” шиг өнгө төрхөө өөрчилсөөр өнөөдөртэй золгож байгаа юм байна.

Товчхондоо бол цэцэрлэгийн газар байсныг "Наран трейд" ХХК аваад, хувийн цэцэрлэг, сургууль болон 16 давхар 2 блок орон сууц барьж эхэлж. Уг газоыг 2022 оны 11 дүгээр сард хүчингүй болгож байсан ч өнөөдрийг хүртэл маргаантай байгаа. Гэтэл  шөнийн цагаар барилгын ажлаа явуулж буй бөгөөд улсын төсвөөр баригдаж байсан цэцэрлэгийн барилгыг нурааж орон сууцны барилгаа ийнхүү эхлүүлсэнд олны зүгээс бухимдаж буй хэрэг.  

Мөн 1996 онд авсан гэх газраа 2025 он хүртэл эзэмших гэрчилгээ гаргуулж улмаар барилга барьж, ойр орчмынхоо газраас сөөм сөөмөөр тастаж авсаар овоо зэгсэн газартай болсон гэдгийг  эх сурвалжууд ч хэлж байна.

Иймд БЗД-ийн 6-р хорооны нутаг дэвсгэрт дураараа дургиж байгаа “Наран трейд” компанийн ээн хууль бус үйлдлийг өөрийн биеэр ирж үзэж, дараагийн “Авлигал”  хороолол болохоос нь өмнө арга хэмжээ авахыг анхааруулж, хүсч буй юм.

Тэгээд ч тухайн газар нь 21 дүгээр сургууль орчмын бүсэд байдаг бөгөөд хэрэв 16 давхар 2 блок орон сууц баригдвал наашаа ч үгүй цаашаа ч үгүй болж, их хотын түгжрэл улам нэмэгдэх нь ч тодорхой шүү дээ.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.243
    2023/09/11

    6 gaas deesh dawhar barilga bariulahgui l geed chalchaad baisan tui chort !Iim huneer Niislel udirduuldag mon ch haramsaltai yaa ! MAN ene hunee tataj awaa

    Хариулах
  • 202.9.40.240
    2023/09/08

    J.Ganbaatar.Sumtaiba zaraa BG 5 r horoonii 80.a.b bairnii hajuud nuh uhaad 12 jil bolj bn.Mashinii zogsool bolgoj boldoggui uomuu.5 r horooni darga huuhen Ganbaataraa e.emeereed soliorch egnee.Ganbaatar hulgaich ene nuhee eerchil.Duuren hog.baas.shees 12 jil amisgalj bn.MAN iin novshnuud

    Хариулах
  • 202.179.27.88
    2023/09/08

    Ene metchilen erkh medleeree dalailgan avilgal heel hahuuli ugch huuli ni ch uilchildeggui ene metiin muusain huvia bodson bertegchinguudees uls gazraa avch ard tumend hursen bodit ulsiin surguuli tsetserleg barikhiig shaardaj baina.

    Хариулах
  • 202.9.46.19
    2023/09/08

    Энэ нарантрэйдийг бойкотлох хэрэгтэй. Эцсийн эцэст ард түмнийг мөнгөөр л баяжиж гарч ирсэн гуйлгачид шүү дээ.

    Хариулах