Замын хөдөлгөөнд оролцож байсан иргэний амийг аварсан цагдааг шагнажээ

Moderator
Өчигдөр 17 цаг 46 минут

Үүрэг гүйцэтгэж байхдаа иргэний амийг аварсан цагдаагийн алба хаагчид мөнгөн шагналаар урамшуулсан болохыг Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээллээ.

Тодруулбал, энэ сарын 2-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Отгонбаатар, цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Х.Мөнхдөл нар замын хөдөлгөөнд оролцож байсан иргэн А-гийн биеийн байдал муудаж, амь нас нь аюултай нөхцөл байдалд хүрэх үед эмнэлгийн анхан шатны тусламжийг цаг алдалгүй шуурхай үзүүлжээ.

Иймд дээрх хоёр алба хаагчид Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат өнөөдөр /2023.09.04/ талархал гардуулж, мөнгөн шагналаар урамшуулсан байна.


Замын хөдөлгөөнд оролцож байсан иргэний амийг аварсан цагдааг шагнажээ
Замын хөдөлгөөнд оролцож байсан иргэний амийг аварсан цагдааг шагнажээ
Замын хөдөлгөөнд оролцож байсан иргэний амийг аварсан цагдааг шагнажээ

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.195
    13 цагийн өмнө

    Мундаг байна ш дээ төрийн одон шагнал нь ийм гавъяатай албан хаагчидад очих ёстой. мөнгөн шагнал байдаг л асуудал.....

    Хариулах
  • 103.161.242.124
    19 цагийн өмнө

    Мундаг цагдаа нартаа Амжилтын дээдийг хүсэн ерөөе

    Хариулах
  • 202.9.40.166
    21 цагийн өмнө

    Mundag zuluuchuudad ajiliin amjilt ar gert n AZ jargal hvsie

    Хариулах
  • 66.181.161.215
    Өчигдөр

    мундаг байна сүүн цагаан сэтгэл тань эргээд буяны бороо болон бундаг үнэ дээ АМЖИЛТ АЗ ЖАРГАЛЫГ ЕРӨӨЕ

    Хариулах