Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Эмнэлэг хооронд үйлчлүүлэгч (өвчтөн) шилжүүлэх тогтолцоо (13А маягт), цахим шилжүүлгийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан эмнэлэг хооронд үйлчлүүлэгч шилжүүлэх тогтолцоог улам боловсронгуй болгохыг Эрүүл мэндийн сайдад даалгалаа.
Эмнэлэгт үйлчлүүлэгч шилжүүлэх тогтолцоог цахимжуулсантай холбоотойгоор жирэмсэн эмэгтэй лавлагаа шатлалын эмнэлэгт хандахад 13А маягт шаардах, хяналтын эмчдээ эргэн үзүүлэхэд болон 13А маягт шаардахгүй эмгэгээр лавлагаа шатны эмнэлэгт үзүүлээд шаардлагатай тохиолдолд бусад кабинет, эмнэлэгт үзүүлэхэд 13А маягт дахин шаардах зэрэг хүндрэл гарсан.
Иймд жирэмсэн эмэгтэйчүүд, 18 хүртэлх насны хүүхэд, эмнэлгийн байгууллагаас үргэлжлэх шатны хяналтын давтан үзлэгт орох шаардлагатай иргэдэд болон эмнэлэг дотроо бусад кабинет, тасгаар үйлчлүүлэхэд 13А маягт шаардахгүй байх зохицуулалт хийжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна